Хэрвээ даатгуулагч таны даатгуулсан зүйлд эрсдэл учирч манайд хандах хэрэгтэй болбол анхаарч, нухацтай хандах ёстой зүйлсийг бүү мартаарай. Ийм үед хамгийн түрүүнд хэнд хандах вэ? хэн рүү ярих вэ? яаж холбогдох вэ? гэсэн асуултууд толгойд орж ирэх нь дамжиггүй. Даатгал бол өөрөө цаг хугацаа, хариуцлага, итгэлцэл, бодит нотолгоон дээр тулгуурлаж явагддаг харилцаа учраас алгуурлах, эмх цэгцгүй байх зэрэг нь аль алиндаа хүндрэлтэй асуудлуудыг үүсгэдэг.

Хэрвээ та ямарваа даатгалын асуудал болон нөхөн төлбөр авахтай холбоотой асуудлаар бидэнтэй холбогдох болбол Улаанбаатар хотод 24 цагаар үйлчлэх 7711-5555 утсаар, орон нутгуудад бол энд байрлуулсан утаснуудаар холбогдож болно. Нөхөн төлбөрийн аливаа асуудал нь заавал төв компани дээрээ хэлэлцэгдэж шийдэгддэгийг орон нутгаас даатгалын тохиолдлоор хандаж буй үйлчлүүлэгчид маань үүнийг анхааран үзэхийг зөвлөе.

Даатгуулсан зүйлд чинь эрсдэл учирвал та бидэнд мэдэгдэхээ алгуурлаж болохгүй. Бид хэдий хурдан тантай холбогдож, ажиллаж эхлэнэ вэ? төдий чинээгээр таны асуудал хурдан шийдэгдэх болно. Юуг даатгуулснаасаа үл хамаараад даатгалын гэрээ бүрд түгээмэл байдаг нэг заалт бол нөхөн төлбөр олгогдож болох аливаа хохирлын талаарх мэдээллийг осол эрсдэл болсноос хойш 72 цагийн дотор даатгагч албан ёсны хаягаараа (утас, факс, имэйл, албан бичиг гэх мэт аль боломжтой арга хэлбэрээр) хүлээж авах тухай юм.

Даатгалын тохиолдол бүртгүүлэх үйл явц

  • Шуурхай алба дуудан газар дээрээ үзлэг хийлгүүлнэ.
  • Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт авна.
  • Мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэнэ.
  • Нөхөн төлбөрийн материалыг дараахь асуудлуудыг тодорхойлсон бүрэн агуулгаар нь бүрдүүлж өгнө.

Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хууль эрх зүйн тайлбар

Бид “Иргэний хууль”, “ Даатгалын тухай хууль” болон Соёмбо Даатгал ХХК-ийн компанийн хэмжээнд мөрдөж байгаа “Даатгалын нөхцөл”, “Даатгал хийх журам”, “Нөхөн төлбөрийн журам”-уудыг хэрэгжүүлж даатгалын нөхөн төлбөр тооцож олгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зөв ном журмынх нь дагуу хэрэгжүүлнэ.