Холбоо барих:

Даатгал:

НӨХӨН ТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТУУД

Зам тээврийн ослын үед ямар арга хэмжээг авах шаардлагатай вэ?

  • 1-р алхам: Замын цагдаагийн 102, 124 утсанд ослын дуудлага өгч, хэмжилт хийлгэн буруутай этгээдийг тогтоолгох
  • 2-р алхам: Монгол даатгал ХХК-ийн 1800-1990 дугаарын утсанд дуудлага өгч үзлэг хийлгэх
  • 3-р алхам: Хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар гаргуулах
  • 4-р алхам: Осолд холбогдогч талууд дараах бичиг баримтыг бүрдүүлэн даатгалын компанид хүлээлгэн өгнө. Үүнд:
    • Замын цагдаагийн ослын акт, тодорхойлолт
    • Холбогдогч талуудын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
    • Жолооны үнэмлэхийн хуулбар
    • Хохирлын үнэлгээний тайлан
    • Даатгалын гэрээ
    • Хэрэв хуулийн этгээд бол байгууллагын нөхөн төлбөр хүссэн албан тоот
    • Шаардлагатай бол онцгой байдлын газар, шүүх эмнэлэг зэрэг эрх бүхий байгууллагын гаргасан дүгнэлт, акт

Нөхөн төлбөрийн материалыг бүрэн гэж хүлээн авснаас хойш хохирлын хэмжээнээс хамааран ажлын 5-22 хоногт багтаан шийдвэрлэнэ.

  • Монгол даатгал ХХК-д нөхөн төлбөрийн холбогдох материалыг бүрэн хүлээлгэж өгсөн тохиолдолд ажилтан нь НӨХӨН ТӨЛБӨРИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВСАН ХУУДАС-ийг харилцагчид өгнө. Энэ нь хохирлыг шууд барагдуулсан баримт бичиг биш бөгөөд бүрдүүлсэн материалыг хууль болон гэрээнд заасан хугацаанд нягтлан шалгаснаар нөхөн төлбөрийг олгох боломжтой.
  • Осолд холбогдогч талууд бичиг баримтын тал дээр ойлголцолд хүрч чадаагүй тохиолдолд нөхөн төлбөрийг олгосны дараагаар санхүүгийн баримтыг авах боломжтой.

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд жолоочийн даатгалын тухай хуулийн “5.1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулна”, “5.3. Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасан тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үйл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна” гэж зааснаар бүрэн даатгуулсан тохиолдолд таны буруутай үйлдлээс учирсан хохирлыг хуулинд заасан хариуцлагын хэмжээнд багтаан 100% барагдуулна.
  • Сайн дурын даатгалын хувьд даатгалын гэрээнд даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага байгаа эсэхээс хамааран нөхөн төлбөрийг олгох болно.
  • Эд хөрөнгийн даатгалын хувьд даатгалын үнэлгээ болон зах зээлийн үнэлгээ гэж байдаг. Хэрэв даатгалын зүйлийн үнэлгээ тухайн үеийн зах зээлийн үнэлгээнээс бага тохиолдолд Даатгалын үнэлгээ/Зах зээлийн үнэлгээ харьцуулсан хувиар нөхөн төлбөрийг тооцож олгоно.

  • Даатгалын үнэлгээ гэж юу вэ?Даатгалын гэрээг байгуулахад Даатгагч болон даатгуулагч талууд харилцан тохиролцож, тогтоосон үнэлгээЗах зээлийн үнэлгээ гэж юу вэ?Даатгалын зүйлтэй ижил төрлийн шинж чанартай, ашиглалтын зорилго, хөрөнгийн элэгдлийн хувьд ойролцоо эд хөрөнгийг тухайн үед даатгалын зүйл оршин байгаа нутаг дэвсгэрт худалдах, худалдан авч болох үнийг хэлнэ.

Үнэлгээний байгууллага нь хохирлын үнэлгээг зах зээлийн дундаж ханшаар тооцон гаргах эрх бүхий байгууллага юм. Хэрэв та үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол өөр үнэлгээний байгууллагад хандаж дахин үнэлгээ хийлгэх эрхтэй.

Хүчингүй болохгүй. Ердийн даатгал нь хуулийн дагуу 1 жилийн Ихэнх даатгалын гэрээ нэг жилийн хугацаатай хийгдсэн байдаг ба жолоочийн заавал даатгалаар гэрээний хугацаанд хохирлын тоо буюу даатгалын тохиолдлын тоог хязгааргүйгээр тогтоосон байгаа, харин хөрөнгийн даатгалын хувьд нөхөн төлбөрийн дээд хэмжээ даатгал хийлгэх үеийн үнэлгээгээр хязгаарлагдана.

Хохиролын үнэлгээний тайланд эд, анги болон даатгалын зүйл бүхлээр нь солихоор үнэлэгдсэн бол нөхөн төлбөрийг олгож, тухайн эд ангийн эзэмших эрх даатгалын компанид шилжинэ.

  • Жолоочийн даатгалын тухай хууль гарснаар замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх ёстой бөгөөд танд учирсан хохирлыг буруутай талын хариуцлагын даатгалаар 100% барагдуулах болно.
  • Хэрэв таны машинд хохирол учруулсан гуравдагч этгээд хариуцлагын даатгал байхгүй бол та өөрийн буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг даатгуулагчид шилжүүлснээр тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулж болно. / МУ-ын Иргэний хуулийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8.7/ 

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ДААТГАЛЫН АСУУЛТ

Даатгал хийлгэхэд шаардагдах зүйл юу юу байх вэ?

Даатгал хийлгэхэд автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн мэдээлэл болон тээврийн хэрэгсэл байх шаардлагатай. Даатгалд хамрагдаж буй тухайн тээврийн хэрэгслийн зургийг авч баталгаажуулдаг учир зайлшгүй байх хэрэгтэй.

Тээврийн хэрэгслийн даатгалын хураамж тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ болон та өөрийн тээврийн хэрэгслийг хамгаалах эрсдлийн төрлөөс хамааран харилцан адилгүй болдог. Манайх тээврийн хэрэгслийн Класс1, Класс2 , Класс3 гэсэн сонголтуудтай бөгөөд хураамжийн хувь 0,8-3,8%-ийн сонголт байгаа.

Нэмэлт тоноглолыг даатгалд хамруулж болно. Ингэхдээ тээврийн хэрэгслийн үнэлгээн дээр нэмэлт тоноглолын үнийг нэмсэн дүнгээс хураамж бодогдоно.

Та өөрийн тээврийн хэрэгслийг бусдад зарсан тохиолдолд уг тээврийн хэрэгслийн даатгалын шинэ эзэсшигчийн нэр дээр шмлжүүлэх боломжтой. Ингэхдээ та даатгал хийлгэсэн салбар, нэгж дээр даатгалын гэрээ болон шинэ эзэмшигчийн бичиг баримтын хамт авч очиход болно.

ЖОЛООЧИЙН ХАРИУЦЛАГЫН АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ

Хаяг байршил

Соёмбо даатгал ХХК

Олимпийн гудамж, Гранд оффис 2 тоот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих

И-мэйл хаяг:
insurance@soyombodaatgal.mn

(+976) 7711 5555

(+976) 7711 4444
(+976) 7722 0707
(+976) 7722 0606

TOP