Холбоо барих:

Даатгал:

Түүхэн товчоон

1990

  • ХАА-н Хоршоологчдын даатгал нэртэй Монгол улсад 2 дахь компаниар байгуулагдсан.

1998

  • Бүх төрлийн даатгалын үйлчилгээ эрхлэх Түшиг даатгал болон өргөжсөн.

2003

  • Өмч хувьчлах хуулийн дагуу хувьчлагдсан хувийн салбарт шилжиж Монгол улсын даатгалын салбарын томоохон төлөөлөгч болсон.

2005

  • Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн Малын индексжүүлсэн даатгал төслийн тендерт шалгаран, амжилттай оролцсон.

2008

  • Санхүүгийн Зохицуулах Хороо хууль журам мөрдсөн байдал, хугацаатай үүрэг даалгаврын биелэлт, даатгуулагчдаас ирүүлсэн гомдол, санал, санхүүгийн үзүүлэлтээр даатгалын байгууллагуудыг дүгнэж эхлэхэд бид шалгарч анхны “Шилдэг даатгалын компани” өргөмжлөлийг хүртсэн.

2010

  • Шинэ хөрөнгө оруулагчид шинэчлэгдсэн бүтэц, шилдэг менежменттэй болов.
  • Компанийн дүрмийн санг нэг тэрбумд хүргэх СЗХ-ны шаардлагыг салбартаа анхлан биелүүллээ.
  • Соёмбо Инк Даатгалтай нэгдсэнээр анхны нэгдсэн компани болж оноосон нэрийг Соёмбо Даатгал ХХК болгон өөрчилсөн

2011

  • Даатгалын зах зээл дээр тэргүүлэгч 5 компанийн нэг болсон.
  • Hannover Re-д даатгалын нийт багцыг давхар даатган эрсдэл даах өөрийн чадавхийг дээшлүүллээ.
  • МҮХАҮТ-аас “Оны онцлох” даатгалын байгууллагаар шалгаруулсан.

2012

  • Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх Даатгалын Үйлчилгээний Төвийг нээв.
  • Компанийн дүрмийн санг 2 тэрбумд хүргэсэн.
  • Жилд 4000 дуудлагаар ослын газарт ажиллах хүчин чадалтай, 7 хоногт 24 цагаар ажиллах буюу тасралтгүй үйл ажиллагаатай нөхөн төлбөрийн “Соёмбо” шуурхай албыг байгуулав.

2013

  • БНСУ-ын Сөүл хотод төлөөлөгчийн газар нээв.
  • Бизнесийн үйл ажиллагааг байгаль орчинд ээлтэй болгох зорилтыг удирдлага болгон салбар нэгжийн уялдаа холбоо, өдөр тутмын үйл ажиллагаанд интернет сүлжээнд суурилсан харилцааг ашиглан цаас, автотээврийн хэрэгслийн хэрэглээг багасгаж, цахилгааны зохистой хэрэглээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

2015

  • Банк санхүү, үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний чиглэлийн 12 охин компанитай "Бишрэлт" группийн бүрэлдэхүүн хэсэг болсон.

2016 он

  • Компанийн дүрмийн санг 5 тэрбум төгрөгт хүргэсэн.

2017 он

  • Олон улсын “Эрнст & Янг Аудит Монголиа” ХХКомпаниар 2016 оны санхүүгийн тайлангаа баталгаажуулсан.
  • 42 сая ам. долларын өртөг бүхий “Сайншанд Салхин Парк” ЦС төсөлд оролцож даатгалын үйлчилгээ үзүүлэх байгууллагаар сонгон шалгарсан.
  • "Бишрэлт" Групп-ээс хэрэгжүүлж буй “Зохистой хөгжил, хамтын ажиллагаа” стратегийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилго бүхий удирдлагын шинэ баг томилогдсон,

2018 он

  • “Соёмбо Даатгал” ХХКомпанийн төлөөлөл нь Монголын Даатгалын Холбооны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдсон.
  • "Бишрэлт" Группийн нэгдлийн оролцогч компаниудын дунд жил бүр зохиогдох олон төрлийн спортын арга хэжмээнд амжилттай оролцож багаараа дэд аврагаар шалгарав.
  • БНСУ-ын “Самсунг даатгал” корпорацийн салбар компанитай хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулж мэдээлэл болон туршлага солилцох, Монголын зах зээлд даатгалын шинэ бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх, ажилтнуудаа чадваржуулах талаар харилцан тохиролцов.

Хаяг байршил

Соёмбо даатгал ХХК

Олимпийн гудамж, Гранд оффис 2 тоот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих

И-мэйл хаяг:
insurance@soyombodaatgal.mn

(+976) 7711 5555

(+976) 7711 4444
(+976) 7722 0707
(+976) 7722 0606

TOP