Ажлын байр

Нээлттэй ажлын байр

Салбарын захирал

Удирдан зохион байгуулах чадвартай, идэвх санаачилагатай хүнийг Дархан Уул аймгийн салбарын захирлын ажилд урьж байна. Анкет авах хугацаа 2013.03.10-03.18 
Холбогдох утас. 77220707

Ажилтан элсүүлэх анкет бөглөх


Ажилтан шалгаруулж авах үйл явц

  • Та манай хамт олон дунд орж ажиллахыг хүсвэл зарлагдсан сул орон тоон дээрх  шаардлагатай мэдээлэл,  анкетыг эндээс \үүнийг дарснаар доор байгаа анкет нээгддэг байвал\ татаж авах буюу манай хүний нөөцийн албаны ажилтнаас биеэр ирж авч болно
  • Компанийн хэмжээнд сул байгаа орон тоонд ажилд орохыг хүссэн иргэний хүсэлт, материалыг оффис менежер хүлээн авч удирдлагад танилцуулна.
  • Ажилд орохыг хүссэн иргэн товч танилцуулга, боловсролын үнэмлэх, диплом, сертификат, иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өмнөх ажил олгогчоос гаргасан ажил байдлын тодорхойлолт,  2 хувь цээж зураг болон бусад шаардлагатай баримтуудыг бүрдүүлж, компаниас баталсан анкетийг бөглөж хүргүүлнэ.
  • Ажил горилогч тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж буй эсэхийг мэргэжил, ур чадварын түвшин тогтоох асуулга болон бичгийн шалгалтаар тогтооно.
  • Сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогчид компанийн бүтэц зохион байгуулалт, зорилго зорилт, энэхүү дотоод журам, хөдөлмөрийн нөхцөл, гүйцэтгэх ажил үүрэг, хүлээх хариуцлага, үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал, олговор олгох хэлбэр, ажиллах хугацаа зэргийг танилцуулж зөвшилцөнө.
  • Хэрвээ ажил олгогч сонгон шалгаруулалтад тэнцээгүй бол мэдээллийг нь хүний нөөцийн мэдээллийн санд оруулж, бүрдүүлж өгсөн материалуудыг нь холбогдох хавтаст  хийн архивт хадгална

Байгууллагын соёл

  • Ажиллагсад хөдөлмөр эрхлэх орчиндоо сэтгэл хангалуун байж, цэвэр тохилог нөхцөлд ажиллах ёстой. Энэ бол манай байгууллагаас ажлын байрандаа тавьдаг нийтлэг шалгуур юм. Ажлын байрыг хамгийн сүүлийн сүүлийн үеийн техник хангамж, тоног төхөөрөмжөөр цаг тухайд нь хангаж байх нь ажиллагсдын бүтээмж, хамтач эрч хүчтэй байдлыг нэмэгдүүлдэг.
  • Соёмбо даатгал ХХК нь Монголын даатгалын зах зээл дээрх анхны 2 компанийн нэг болж байгуулагдаад 20 гаруй жил болж буй туршлагатай бас нэр хүндтэй байгууллага бөгөөд бид хамтдаа эрч хүч, туршлага, мэдлэг, шинэчлэлийг бий болгохын зэрэгцээгээр хамт олондоо дараахь боломжуудыг олгож байдаг.         

Амралт, чөлөөт цаг

  • Ажил амралтын зөв зохистой харьцаа
  • Байгууллага хамт олны дунд зохион байгуулагдах уралдаан, тэмцээн
  • Хамт олны тэмдэглэлт арга хэмжээ
  • Ажилласан жил, ажлын бүтээмжинд суурилсан амралт
  • Хөгжих боломж

Ажлын нөхцөл, эрүүл ажиллах орчин

  • Хөдөлмөрийн хэвийн нөхцөл  бүхий ажлын байрны нэгдсэн стандарт 
  • Манайд Компанийн бүх салбар нэгжүүдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэхтэй холбоотой Зөвлөл ажилладаг. Уг Зөвлөл нь хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн ажлыг зохион байгуулах, ажлын байрны эрүүл ахуйн шаардлагыг хангуулах, ажилтанд сургалт, зааварчилгаа өгөх болон хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана.
  • Зөвлөл Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Захиргааны хариуцлагын тухай, Галын аюулгүй байдлын тухай, Эрүүл мэндийн тухай хууль болон түүнтэй холбогдуулан гаргасан эрх зүйн акт зэргийг удирдлага болгож ажилладаг 
  • Бид ажилтнуудаа тогтсон хуваарь төлөвлөгөөний дагуу зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт хамруулдаг.

Сургалт, хүний нөөцийн хөгжил

  • Ажлын байрны гадуур сургалт: Компанийн захиалгаар ажилтнуудыг бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх болон ажилтны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилгоор байгууллагаас гадуурх сургалтанд ажилтнуудыг сургана.
  • Ажлын байран дээрх сургалт: Мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхийн тулд байнгын суралцах мөн бусдыг сургах үйл ажиллагааг ажлын байран дээр зохион байгуулах үндсэн чиг үүргийг ажилтан бүр гүйцэтгэнэ. 
  • Ажилтан бүр ур чадвараа тогтмол нэмэгдүүлж, өөрийгөө бүхий л талын өргөн мэдлэг эзэмших, ажил гүйцэтгэх ур чадвараа дээшлүүлэхийн тулд Компанийн дотоод болон бусад сургалтанд оролцох, бие даан суралцах үүрэгтэй.

Дэмжлэг,  урамшууллын хөтөлбөр

  • Үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудаа компанийн болон төрийн өндөр шагналд тодорхойлно
  • Ажиллагсдын цай хоолны хөнгөлөлт олгоно
  • Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу тэтгэмжийг олгоно
  • Ажилтанд гэнэтийн асуудал гарч осолд өрвөл Хөдөлмөрийн тухай дагуу тэтгэмжийг олгоно.
  • Баяр ёслолоор болон, Ажилтны амьдралд тохиолдсон онцгой өдөр, тэмдэглэлт үйл явдалд хүндэтгэл үзүүлэх 
  • Шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн зардал үйлчилгээний нэмэлт зардал олгоно  .
  • Ар гэрийн гэрийн гачигдал бий болсон ажилтандаа зохих журмын дагуу тусламж олгоно
  • Ажилтны ахуй амьдралыг дэмжих зорилгоор шаардлагатай байгууллага, санхүүгйин харилцагчтай хамтарч ажиллах
  • Ажилтнуудаа даатгалд хамруулах