Нийгмийн хариуцлага

Даатгуулагчдад даатгалын үйлчилгээний тухай сурталчлах, сургалт мэдээллийн хөтөлбөр: Бидний зүгээс даатгуулагч, харилцагч нарынхаа хамтын ажиллагаа, байнгын дэмжлэгт талархаж байдгаа нэн тэргүүнд илэрхийлье. Даатгалын салбарт ажиллаж байгаа 20 гаруй жилийн хугацаанд даатгуулагч бүрийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн дээд зэргийн үйлчилгээг хүргэж, сэтгэл ханамжийн баталгааг бий болгох талаасаа байнга анхаарч ирсэн нь манай компанийн гол үзэл баримтлал, хамтын ажиллагааны хичээнгүйлэн барьж ажиллах соёл болж ирлээ. Тийм ч учраас бид алхам тутамдаа ‘’таны үнэт зүйлсийн баталгааг бид хариуцна’’, ’’хохирол эрсдлийг хоромхон зуур шийдвэрлэнэ’ гэсэн ерөнхий уриаг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Энэ нь дараахь үндсэн чиглэлүүдэд бидний ажлыг удирдан залах жолоодлого болж байна.


Хэрэглэгчийн үйлчилгээ: Даатгалын үйлчилгээ нь харилцагчдын ажил амьдралд тохиолдсон эрсдэл, бэрхшээлтэй зүйлсийг шийдвэрлэх, цаг алдалгүй тусламж дэмжлэг үзүүлэх үүрэг зориулалттай байдаг учраас эелдэг зан харилцаа, ажлын уялдаа холбоо, шуурхай байдлыг шаардаж байдаг салбар юм. Энэхүү бодит байдлыг онцгой анхааран үзэж манай компанийн зүгээс даатгуулагчдын үйлчилгээг дээд зэргээр анхаарах, орчин үеийн үйлчилгээний стандартуудыг цаг алдалгүй нэвтрүүлэх чиглэлээр зохион байгуулалттай, эмх цэгцтэй ажиллах бодлого боловсруулан ажилласны ү р дүнд хэрэглэгчийн үйлчилгээний цогц системийг бий болгон хөгжүүлж байна.


niigmiin hariutslagaХарилцагчийн хүлээн авах, зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагаа: Соёмбо Даатгал ХХК-ийн дэргэд харилцагчдыг хүлээн авч даатгалын асуудлаар зөвлөгөө өгөх, санал бодол солилцох төвийг ажиллуулж байна. Харилцагчид   7722-0707 дугаарын утсанд холбогдож өөрт шаардлагатай асуудлаар даатгалын зөвлөгөө авч болохоос гадна биеэр ирж харилцагчдад зөвлөгөө өгөх албаны мэргэжилтнүүдтэй биечлэн уулзах боломжтой. Мөн өөрийн сонирхсон асуудлаар даатгалын тусгайлсан заавчарчилгаа, хамтран ажилллах иж бүрэн төслийн санал хүргүүлэхийг хүсвэл уг төвөөс харилцагчийн утсаар буюу и-мэйл, шуудангийн хаягаар зааварилгаа өгөх, материал хүргүүлэх ажлууд хийгддэг юм.


Уламжлалт ёс соёлоо сурталчлах өдөрлөг: Компанийн өөрийн ажилтан албан хаагчид болон харилцагчидтайгаа хамтарч Монгол ёс уламжлалыг сурталчлах томоохон өдөрлөгийг зохион байгуулдаг болоод байна. Арга хэмжээний үеэр ашиглагдах монгол гэрээ барьж, монгол зан заншлын дагуу идээ, ундаа бэлтгэн зочилох арга хэмжээг зохион байгуулдаг нь манай харилцагчид болон шинэ залуу ажилтнуудад ихээхэн таалагддаг юм. 2011 оны зуны арга хэмжээний үеэр анх удаа Соёмбо өргөө хэмээх компанийн билэгдэл бүхий Монгол гэрээ барьж, ашиглаж эхэлсэн нь компанийн зүгээс ёс уламжлал, үндэсний өв соёлыг дээдлэх чиглэлээр нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэн ажиллаж байгаа бас нэгэн шинэ алхам боллоо.  


Даатгалын ач холбогдлыг сурталчлах өдөрлөг- сургалт: Даатгал нь зөвхөн бизнесийн утгатай биш бөгөөд харин нийгмийн хамгаалал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх томоохон үүрэгтэй байдаг учраас Соёмбо Даатгал ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж иргэд аж ахуй нэгжүүдийн дунд даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилго бүхий сургалт, мэдээллийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарч энэ чиглэлд хүн хүчний болон хөрөнгө санхүүгийн нөөцийг дайчлан ажиллаж байна. Саяхан буюу 2012 оны 2 дугаар сарын эхээр нийтдээ 14 сая гаруй төгрөгийн санхүүжилт бүхий өргөн хэмжээний сургалт, танилцуулгын ажлыг орон даяар зохион байгуулсны дотор харилцагчид болон даатгалын ажилтнуудыг хамруулсан 7 хоногийн нэгдсэн сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 

 

Эрүүл мэндийн өдөр: Компанийн зүгээс ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг анхаарах, эрүүл ажиллаж амьдрах нөхцөл боломжийг хангах үүднээс онцгойлон анхаарч бодит ажлуудыг хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ажиллагсдадаа зориулж спортоор хичээллэх боломж бүхий байр талбайг түрээслэн ашиглах, явган аялал зохион байгуулах, хөдөлмөрийн чадвар түр алдалт болон гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй ажиллагсдаа хамруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч байгаагаас гадна Эрүүл мэндийн өдөр-ийг зохион байгуулж энэ үеэр ажилтнуудын дунд эрүүл мэндийн асуудлаар заавар зөвлөгөө өгөх, хамт олноороо эрүүл агаарт аялах, спорт уралдаан тэмцээн зохион байгуулах ажлуудыг өрнүүлж байна.

daatgal1

Тооцоолуур

carbutton