Даатгалын нэр томъёо, ойлголт

"даатгал" гэдэгт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эд хөрөнгийн болон хуульд харшлаагvй эд хөрөнгийн бус ашиг сонирхлыг болзошгvй эрсдлээс даатгах vйл ажиллагааг;

"амь нас, эрvvл мэндийн болон ашиг сонирхлын даатгал" гэдэгт иргэдийн эрvvл мэнд, амь нас, ашиг сонирхолд учирч болох хохирол, тохиролцсон болзлыг даатгалын компаниар нөхvvлж төлvvлэхээр тохирч хийсэн хэлцлийг;

"хариуцлагын даатгал" гэдэгт даатгуулагч нь өөрийн санаатай бус vйл ажиллагаанаас гуравдагч этгээдэд учруулж болох хохирлыг даатгалын компаниар нөхvvлэхээр тохирч хийсэн хэлцлийг;

"даатгалын зvйл" гэдэгт эд хөрөнгө болон хуульд харшлаагvй эд хөрөнгийн бус ашиг сонирхлыг

"эд хөрөнгийн бус ашиг сонирхол" гэдэгт материаллаг эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдож vvсэхээс бусад бvх төрлийн ашиг сонирхлын харилцааг;

"даатгагч" гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хууль тогтоомжийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан ашгийн төлөө компанийг;

"даатгуулагч" гэдэгт хууль болон гэрээний vндсэн дээр даатгалын зvйлээ даатгагчид даатгуулсан иргэн, хуулийн этгээдийг;

"даатгалын төлөөлөгч" гэдэгт энэ хуулийн 4.1.6-д заасан даатгагчаас олгосон эрх хэмжээний хvрээнд тvvний нэрийн өмнөөс даатгалын vйл ажиллагаа явуулах иргэн, хуулийн этгээдийг;

"даатгалын зуучлагч" гэдэгт хууль тогтоомжийн дагуу зөвшөөрөл авч даатгагч, давхар даатгагчийн хооронд зуучлагчийн vvрэг гvйцэтгэгч компанийг;

"даатгалын эрсдэл" гэдэгт даатгалд хамрагдсан зvйлд хохирол учруулж болох нөхцөл, орчныг;

daatgal1

Тооцоолуур

carbutton