Даатгалын нэр томъёо, ойлголт

"даатгалын тохиолдол" гэдэгт даатгуулсан зvйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг;

"даатгалын vнэлгээ" гэдэгт даатгуулж байгаа эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлын мөнгөн илэрхийллийн хэмжээг;

"даатгалын хугацаа" гэдэгт даатгалын гэрээний хvчин төгөлдөр байх хугацааг;

"даатгалын хураамж" гэдэгт даатгуулагч өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн бус ашиг сонирхлоо даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;

"даатгалын нөхөн олговор" гэдэгт даатгалын тохиолдлоор даатгагчаас даатгуулагчид олгох мөнгийг;

"даатгалын баталгаа" гэдэгт даатгуулагчийн эд хөрөнгө, ашиг сонирхлыг даатгасныг баталж, даатгагчаас олгох даатгалын нөхцөлийг тусгасан албан ёсны баримт бичгийг;

"даатгалын нөөцийн сан" гэдэгт даатгуулагчид учирч болзошгvй хохирлыг нөхөх зорилгоор даатгагч нь даатгалын хураамжийн цэвэр орлогоос тооцож нөөцөлсөн мөнгөн хөрөнгийг;

"давхар даатгал" гэдэгт даатгагч нь даатгуулагчийн өмнө хvлээсэн vvргээ бvрэн буюу хэсэгчлэн дотоод, гадаадын өөр даатгагчид дахин даатгах хэлбэрийг.

“жолооч” гэж автотээврийн хэрэгсэл болон мотоциклийг жолоодож яваа хүнийг;

“автотээврийн хэрэгсэл” гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д заасныг;

daatgal1

Тооцоолуур

carbutton