Даатгалын нэр томъёо, ойлголт

“даатгагч” гэж даатгуулагчтай даатгалын гэрээ байгуулж, уг гэрээнд заасан нөхцөл, хэмжээгээр хохирогчид нөхөн төлбөр олгох үүрэг хүлээсэн, жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг;

“даатгуулагч” гэж даатгагчтай гэрээ байгуулж замын хөдөлгөөнд оролцох үедээ бусад этгээдийн өмнө хүлээх хариуцлагаа даатгуулсан этгээдийг;

“даатгуулагчийн итгэлийн түүх” гэж даатгагчаас даатгуулагчийн талаар хөтөлж байгаа мэдээллийг;

“жолоочийн даатгалын нөхөн төлбөр” /цаашид “нөхөн төлбөр” гэх/ гэж жолоочийн даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгалын гэрээний дагуу даатгагчаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгө болон даатгалын гэрээгээр даатгалын нөхөн төлбөр олгох боломжгүй бол жолоочийн даатгалын сангаас хохирогчид олгох мөнгөн хөрөнгийг;

“жолоочийн даатгалын сан” гэж жолоочийн даатгалд хамрагдаагүй, эсхүл гэрээний хугацаа дууссан түүнчлэн даатгалын тохиолдол гаргасан жолооч зугтаасан болон даатгагч нь дампуурсан зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор хэд хэдэн даатгагч хамтарч энэ хуульд заасны дагуу байгуулсан санг;

”жолоочийн даатгалын сангийн шуурхай алба” /цаашид “шуурхай алба” гэх/ гэж даатгагч, даатгуулагч, жолооч, хохирогч иргэнээс жолоочийн даатгалын тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авч, шуурхай, үнэн зөв тодорхойлох боломжийг даатгагч, даатгуулагч, хохирогчид бүрдүүлэх чиглэлээр туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг албыг;

“жолоочийн даатгалын тохиолдол /цаашид “даатгалын тохиолдол” гэх/” гэж жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж, хариуцлага хүлээх тохиолдлыг;

“хохирогч” гэж даатгалын тохиолдлын улмаас эрүүл мэнд, эд хөрөнгөд нь хохирол учирсан этгээд, эсхүл даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрх бүхий этгээдийг.

daatgal1

Тооцоолуур

carbutton