Нөхөн төлбөр

Даатгалын тохиолдол гараад бидэнд мэдэгдэх болбол яах вэ?

Хэрвээ даатгуулагч таны даатгуулсан зүйлд эрсдэл учирч манайд хандах хэрэгтэй болбол анхаарч, нухацтай хандах ёстой зүйлсийг бүү мартаарай. Ийм үед хамгийн түрүүнд хэнд хандах вэ? хэн рүү ярих вэ? яаж холбогдох вэ? гэсэн асуултууд толгойд орж ирэх нь дамжиггүй. Даатгал бол өөрөө цаг хугацаа, хариуцлага, итгэлцэл, бодит нотолгоон дээр тулгуурлаж явагддаг харилцаа учраас алгуурлах, эмх цэгцгүй байх зэрэг нь аль алиндаа хүндрэлтэй асуудлуудыг үүсгэдэг.

Хэрвээ та ямарваа даатгалын асуудал болон нөхөн төлбөр авахтай холбоотой асуудлаар бидэнтэй холбогдох болбол ажлын цагаар 77114444 утсаар, ослын талаар дуудлага өгөх бол 24 цагаар 7000-3000 гэсэн дугаарт холбогдоно уу. Нөхөн төлбөрийн аливаа асуудал нь заавал төв компани дээрээ хэлэлцэгдэж шийдэгддэгийг орон нутгаас даатгалын тохиолдлоор хандаж буй үйлчлүүлэгчид маань үүнийг анхааран үзэхийг зөвлөе. 

Даатгуулсан зүйлд чинь эрсдэл учирвал та бидэнд мэдэгдэхээ алгуурлаж болохгүй. Бид хэдий хурдан тантай холбогдож, ажиллаж эхлэнэ вэ? төдийчинээгээр таны асуудал хурдан шийдэгдэх болно. Юуг даатгуулснаасаа үл хамаараад даатгалын гэрээ бүрд түгээмэл байдаг нэг заалт бол нөхөн төлбөр олгогдож болох аливаа хохирлын талаарх мэдээллийг осол эрсдэл болсноос хойш 72 цагийн дотор даатгагч албан ёсны хаягаараа (утас, факс, имэйл, албан бичиг гэх мэт аль боломжтой арга хэлбэрээр) хүлээж авах тухай юм.

 
Даатгалын тохиолдол бүртгүүлэх үйл явц

  • Шуурхай алба дуудан газар дээрээ үзлэг хийлгүүлнэ.
  • Шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт авна.
  • Мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэнэ.
  • Нөхөн төлбөрийн материалыг дараахь асуудлуудыг тодорхойлсон бүрэн агуулгаар нь бүдрүүлж өгнө.

Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэх хууль эрх зүйн тайлбар

Бид “Иргэний хууль”, “ Даатгалын тухай хууль” болон Соёмбо Даатгал ХХК-ийн компанийн хэмжээнд мөрдөж байгаа “Даатгалын нөхцөл”, “Даатгал хийх журам”, “Нөхөн төлбөрийн журам”-уудыг хэрэгжүүлж даатгалын нөхөн төлбөр тооцож олгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд зөв ном журмынх нь дагуу хэрэгжүүлнэ.

 
Даатгалын хуулийн 8 дугаар зүйл. Даатгалын нөхөн төлбөр

8.2. Даатгалын гэрээнд заасан тохиолдолд нөхөн төлбөрийг даатгуулагчийн буруугаас хохирсон гуравдагч этгээдэд шууд олгож болно.
8.3. Даатгуулагч нас барсны дараа даатгалын тохиолдол үүссэн бол даатгалын нөхөн төлбөрийг түүний хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид олгоно.
8.4. Даатгалын нөхөн төлбөрийг дараахь баримтыг үндэслэн олгоно:

8.4.1.даатгуулагчийн өргөдөл;

8.4.2.даатгалын баталгааны эх хувь;

8.4.3.учирсан хохирлын тухай хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт, акт материал;

8.4.4.шаардлагатай гэж үзвэл холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан дүгнэлт, тодорхойлолт

 
Даатгалын тохиолдлыг баримтжуулах, нотолгоо хийхдээ яах вэ?

Үүнийг заавал хийгээрэй:  Хэрвээ бидэнтэй холбогдож юу болсон тухайгаа мэдэгдсэн бол энэ нь та даатгалын тохиолдлоо бүртгүүллээ гэсэн үг. Манай үйлчилгээний ажилтан даатгалын гэрээний нөхцлөөр нөхөн төлбөр олгогдох аливаа хохирлын талаарх мэдээллийг хүлээн авч бүртгэж байдаг. Улмаар шуурхай албанаас таны даатгуулсан зүйлийн эрсдлийг баталгуужуулах, ослын газарт үзлэг хийх ажилдаа орно. Харин та түүнийг угтуулан зарим нэг зүйлийг бэлтгэх шаардлагатай шүү. Үүнд:

  • Даатгалын гэрээ буюу баталгааны эх хувь
  • Зам тээврийн асуудал бол оролцогч талуудын Жолооний үнэмлэх, Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  • Зам тээврийн асуудал бол газар дээр нь үзлэг хийж тогтоосон ЗЦГазрын акт
  • Ослын талаар дэлгэрэнгүй бичсэн нөхөн төлбөр олгохыг хүссэн өргөдөл
  • Осол аваарын улмаас аливаа эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө /тээврийн хэрэгсэл/-нд учирсан хохирлын албан ёсны үнэлгээ

Эдгээрийг бидэнд яв цав бүрдүүлж өгөх нь нөхөн төлбөр олгох үндэслэлийг бүрдүүлдэг бөгөөд даатгуулагч танаас хохирлын нэхэмжлэлийн материалыг хүлээн авч байгаа хэрэг учраас ихээхэн анхааралтай хандаж, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл авах үүднээс бидэнтэй холбогдож зөвлөгөө авах нь чухал байдаг.

Үүнийг харин битгий хийгээрэй: Даатгагч зарим нэг үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болох хууль эрх зүйн түгээмэл эрх байдаг учраас даатгуулагч нар маань үүнийг анзааран үзэхэд илүүдэхгүй. Тэдгээр үндэслэлүүд нь:

  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
  • Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн
  • Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл

Хохирлыг барагдуулж нөхөн төлбөр олгох үйл явц

Даатгуулагч таныг нөхөн төлбөрийн асуудлаар хандах үед манайтай байгуулсан гэрээний дагуу  олгогдож болох хохирлын талаарх мэдээллийг манай мэргэжилтэн хүлээж авч бүртгэнэ. Улмаар танд хэдийд хэрхэн очиж үйлчлэх тухайгаа мэдээлдэг. Харин газар дээр нь очсоны дараа даатгалын тохиолдол  буюу ослыг баталгаажуулах, даатгуулагчийн зүгээс бэлтгэсэн хохирол нэхэмжлэх материалыг хүлээн авах ажлуудыг гүйцэтгэдэг. Ингэснээр даатгуулагч танд 5-14 хоногт таны нөхөн төлбөрийн асуудал шийдэгдэхийг хүлээх л үлдэнэ. Энэ хугацаанд даатгагчийн зүгээс нөхөн төлбөрийг хууль эрх зүйн хүрээнд, журам, даатгалын гэрээний нөхцлийн дагуу үнэн зөвөөр цаг хугацаанд нь шийдвэрлэх, нөхөн төлбөр олгоход нөлөөлөх ямар хүчин зүйлс байгааг хянан үзэх, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол асууж тодруулах, гаргасан шийдвэрийг даатгуулагчид танилцуулах ажлууд хийгдэнэ. Даатгуулагч танд цаг алдалгүй шуурхай үйлчилж, мэргэжлийн алдаа гаргахгүй зөв соёлтой үйлчлэхийн тулд даатгалын үйл ажиллагаа эрхэлж буй байгууллага, тэдгээрийн удридах ажилтан, менежер, ажилтнууд дараахь эрхийг эдэлдэг юм. Үүнд:

  • Даатгуулагчаас шаардлагатай баримт сэлтээ бүрдүүлэхийг шаардах
  • Даатгуулагчийн авчирсан баримтыг шалгаж, нэмэлт тодруулга авах 
  • Даатгуулагчид Монгол Улсын хууль, тогтоомж, Компанийн дүрэм, журам, зааврын хүрээнд зөвлөгөө өгөх
  • Даатгуулагчаас шаардлагатай баримтыг бүрдүүлээгүй бол уг даатгалын тохиолдлыг бүртгэн, нөхөн төлбөр олгохоос татгалзах
  • Даатгалын гэрээнд зааснаас бусад эрсдэлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөс татгалзах
  • Даатгуулагчаас ирүүлсэн баримтыг үнэн зөв гэдэг нь нотлогдох боломжгүй бол буцаах

 

Бид дараахь зүйлсээс сэргийлж ажиллана: Нөхөн төлбөрийн үйл ажиллагааг хариуцан хэрэгжүүлэ явцдаа бид байгууллагынхаа соёол, хэрэгэлэгчиддээ үйлчлэх ёс зүйг сайтар баримтлах бөгөөд аливаа удирдах ажилтан, менежер, ажилтнууд маань дараахь нөхцөл байдлыг бий болгохгүй байхад онцгой анхаардаг.Үүнд:

  • Шаардлага хангаагүй нэхэмжлэлийн бичиг баримтуудаар нөхөн төлбөр тооцоолж олгох
  • Нөхөн төлбөрийг даатгуулагчид давхардуулан олгох,
  • Нөхөн төлбөрийг санаатайгаар буруу тооцож олгох
  • Нөхөн төлбөрийн тооцооллыг удаа дараа буруу тооцоолол хийх,
  • Программд бүртгэгдээгүй даатгалын гэрээ, гэрээт баталгаанд нөхөн төлбөрийг олгох
  • Нөхөн төлбөрийг заасан хугацаанд олголгүй даатгуулагчийг чирэгдүүлэх
  • Даатгуулагчтай хуйвалдан хуурамч материал бүрдүүлсэн, даатгалын тохиолдлыг зориудаар, хуурамчаар үүсгэсэн эсвэл даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг хууран мэхлэх замаар авах даатгуулагчийн оролдлогыг дэмжих, хамтран ажиллах

 
Даатгуулагч танд үйлчилдэг түгээмэл эрх үүрэг гэж бий шүү!!!

  • Даатгалын тохиолдол болсон үед гэрээний нөхцөлийн дагуу нөхөн төлбөр олгохыг даатгагчаас шаардах
  • Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, эсхүл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах
  • Даатгуулагчийн эрх, үүрэг шинэ эзэмшигчид шилжих тохиолдолд шинэ эзэмшигч гэрээнд өөрчлөлт оруулах саналыг даатгагчид тавих
  • Даатгалын хураамжийг хууль болон гэрээнд заасан хугацаанд даатгагчид төлөх
  • Даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх
  • Даатгал хийлгэхтэй холбогдсон баримт материалыг даатгагчид үнэн зөв гаргаж өгөх

 
Яагаад заавал Соёмбо даатгал гэж?

Олон жилийн туршлага:   Манайх 1990 онд төрийн өмчийн компаниар  байгуулагдсанаас хойш эдүгээ 26 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол улсын түүхэн дэх 2 дахь даатгалын компани юм.

Хаана ч хүрч үйлчлэх боломж: Улаанбаатар хот дахь төв оффис, дахьтөв оффис, 13 салбартайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна

Тэргүүлэгч байр суурь:   СЗХ 2008 онд анх удаа даатгалын компаниудын санхүү, даатгалын үйл ажиллагаанд 3 багц үзүүлэлтүүдээр үнэлгээ өгч шалгаруулахад манай компани тодорч ”Шилдэг даатгалын компани” болсон түүхтэй

Нэр хүнд:

  • Компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлсэн анхны тэрбумтан компани
  • Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх 01 тоот анхны шинэчилсэн тусгай зөвшөөрөл-ийг эзэмшдэг
  • 2008 оны буюу анхны ”Шилдэг даатгалын компани”
  • Түшиг даатгал, Соёмбо Инк компаниудыг нэгтгэсэн Монгол улс дах даатгалын анхны нэгдсэн компани  

Ур чадвар:  2010 оноос эхлэн менежментийн шинэ баг ажиллаж, ХБНГУ, Англи, Япон, ОХУ-д мэргэжил эзэмшиж, дадлагажсан  чадварлаг хамт олон үйлчилж байна.

Найдварт байдал:  Түшиг Даатгал ХХК нь 2009 оны хохирол төлөлтийн түвшингээр зах зээлд тэргүүлсэн бөгөөд энэ бүхнийг Танд дуулгаж байгаадаа манай хамт олон баяртай байна. 

daatgal1

Тооцоолуур

carbutton