Автотээврийн хэрэгслийн даатгал

Автотээврийн хэрэгслийн даатгал

0.0/5 rating (0 votes)

Машинаа даатгуулахад ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

Даатгуулагч бүр л ингэж асуудаг нь бидний цаг зав хэнд маань ч үнэтэй байдаг болохоор арга ч үгүй биз. Гэхдээ энэ тал дээр санаа зовохгүй байж болно. Ердөө л иргэний болон жолооны үнэмэлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авахад л хангалттай. Харин манайхаар урд өмнө үйлчлүүлж байсан бол бидэнд сануулаарай. Ингэх нь манай хэрэглэгчдийн мэдээллийн санд хадгалагдаж байдаг таны тухай кодчилогдсон мэдээллийг сэргээн харж, шаардлагатай нэмэлт үйлчилгээ, хөнгөлөлтүүдийг танд олгоход тус дөхөмтэй байх болно.

Бид даатгуулагчаа эрсдлээс 24 цагийн турш ингэж хамгаалддаг.

Хөдөлгөөнд оролцох үед учрах хохирол \линк\Авто машины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр замын хөдөлгөөнд болгоомжтой оролцож байх шаардлага ч бас нэмэгдсээр л байна. Зам дээр бусдын машинтай шүргэлцэх, мөргөлдөхөд төдийгүй зарим тохиолдолд бүр санаанд орохын аргагүй гэнэтийн зүйлээс асуудалд орох нь бий. Тэдгээрээс үүдэн датгуулагч таны машинд ямарваа хохирол учирвал хөдөлгөөнд оролцож байх үеийн эрсдэл гэж үзэн бид танд даатгалын нөхөн төлбөр олгоно.

Зориулалтын зогсоол, гражид машин байрлах үеийн эрсдэл: Жолооч хүнд эрсдэл ганцхан зам дээр л үүсдэг юм биш. Даатгуулагчаа 24 цагийн турш хамгаалах үүргийнхээ дагуу бид жолооч таныг машинаа зогсоол болон гражид байрлуулсан байх үед чинь ч эрсдлээс хамгаална. Та манайд даатгуулснаар граж зогсоолд гал гарах, ус бороо, байгалийн гамшиг бий болох, сантехникийн болон барилга байшингийн нуралт үүсэх зэрэгт гарч болох хохирлоос та хамгаалагдсан байгаа шүү.

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн улмаас үүссэн хохирол:   Хүний үйлдэлтэй холбоотойгоор даатгуулагч таны машинд хохирол үүсвэл яах вэ гэдгийг ч бид бас тооцож үзсэн байгаа. Жишээ нь л гэхэд хүүхдүүд гадаа тоглож байгаад машины цонх хагалчих явдал бишгүйдээ л гардаг шүү дээ. Тэр болгонд хохирлоо төлүүлээд авчих боломжгүй түвэгтэй байдал ч үүсэж болох учраас даатгуулагч таныг иймэрхүү байдалд орвол төвөг чирэгдэлгүйгээр хохиролгүй болгох хамгаалалт манай үйлчилгээнд багтаж байдаг.

Жолоо шилжүүлсэн байх үед гарч болох эрсдэл:  Таны яаж ч болохгүй дотны хүн машиныг чинь түр хэрэглээд өгье гэвэл та санаа зовох зүйлгүйгээр түлхүүрээ өгөөрэй. Яагаад гэвэл ийм үед ч манай даатгалын хамгаалалт хэвээрээ байх болно. Заримдаа даатгуулагчид маань зөвхөн өөрөө машинаа барьж байх үед л асуудал гарвал хохирлоо төлүүлэх боломжтой гэж үздэг. Тэгвэл тийм биш. Бусдад машинаа өгч жолоо шилжүүлэх нь хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн тэрхүү эрсдэл хэмээх зүйлээс таныг хамгаалах нь бидний үүрэг шүү дээ.

Их биеийн хулгай дээрэм:  Машины хулгай бол хэн бүхний санааг зовоодог зүйл. Дэлхий даяар өдөр хэдэн зуун машин хулгайлагдаж байна. Зөвхөн АНУ-д л гэхэд жилд нэг сая орчим машин хулгайн замаар ордог гэвэл та итгэх үү? Бодох төдийд л болгоомжлох сэтгэл төрөхөөр энэ хэцүү зүйлээс бид даатгуулагчаа бас л хамгаалнаа. Таны машины их бие хулгайд өртвөл хохирлыг нөхөн төлж өгөхөөр үйлчилгээнийхээ нөхцөлд тусгасан байгаа.

Нэмэлт зардал, хохирлын үнэлгээний төлбөр: Эрсдэл гэдэг тухайн зүйлдээ хохирол учруулаад зогсохгүй, бас дээр нь янз бүрийн нэмэлт зардал чирэгдэл учруулах нь бий. Тэмээн дээр ямааны гарз гэж үг байдаг даа. Яг л түүн шиг. Тиймээс бид үүнийг тооцон үзэж даатгуулагчийнхаа автомашинд хохирол гэмтэл гарвал түүнийг нь нөхөн төлөөд зогсохгүй үүнтэй холбоотойгоор дагалдан гардаг төрөл бүрийн нэмэлт зардал, хохирлын үнэлгээний төлбөр, ослын газраас тээвэрлэх, ачих буулгах, байрлуулахад гарах зардлуудыг ч олгож туслах болно. 
 

Үнэгүй нэмэлт үйлчилгээ

Даатгуулахаар хүсэлт тавьсан, даатгуулсан, хохирол гарч тусламж хүссэн алин байсан ч бид 24 цагийн турш дуудлагаар үйлчилнэ. Бас даатгуулагчийн шаардлагатай үед үнэ төлбөргүй утсаар зөвлөгөө өгөх боломжтой \tall free\.

Танд санал болгох манай бүтээгдэхүүнүүд

husnegt

 

Би хэр зэрэг мөнгө төлөх вэ?

Хэн ч худалдан авах зүйлийн үнийг сонирхдог. Даатгалын хураамж гэж нэрлэдэг даатгалын үйлчилгээний төлбөр нь таны даатгуулж буй автомашины болон хариуцлагын үнэлгээтэй шууд холбоотой. Бид даатгуулагчийнхаа автомашинаа болон хариуцлагаа яаж үнэлж байгаагаас тодорхой хувь тооцон үйлчилгээний хураамжаа санал болгодог. Хэдийгээр аливаа ажил үйлчилгээнд зах зээлийн үнэлгээ гэж байдаг ч бид даатгуулагчиддаа шаардлагатай хөнгөлөлт, нэмэлт үйлчилгээг санал болгох замаар илүү ашигтай нөхцлийг санал болгоно. Хэрвээ та манай байнгын үйлчлүүлэгч байх, хэд хэдэн автошиныг зэрэг даатгуулах, нэг зэрэг олон байгууллага төлөөлөн даатгалын гэрээ байгуулах тохиолдлуудад бидэнд заавал мэдэгдэнэ үү.  

Авто машины даатгалын төлбөрөө яаж хийх вэ?

Бид даатгуулагчдад төлбөрөө хийх арга зам, хугацааны хувьд олон янзын боломжуудыг нээлттэй олгодог. Та төлбөрөө нэгмөсөн бүрэн хэмжээгээр нь барагдуулж болохоос гадна тодорхой зааглалт хугацаагаар задалж бага багаар төлж болно.

Хариуцлагаа даатгах гэж яахыг хэлдэг вэ?

Хүн гэдэг нийгмийн амьтан. Бидний үйл хөдлөл болгоныг сайтар ажиглавал хүн бүр л цаг ямагт өөрийнхөө болон бусдын өмнө ямар нэг байдлаар хариуцлага хүлээж байдаг. Тэр тусмаа, авто машин ашиглаж эзэмших нь бүр ч онцгой хариуцлагатай байхыг шаарддаг л даа. Хурд хэтрүүлэхгүй байх, замын хөдөлгөөнд анхааралтай оролцох, машиныхаа бүрэн бүтэн байдалд хяналт тавих гээд анхаарвал зохих зүйл маш олноор тулгардаг. Алддаггүй хүн гэж байдаггүй. Санамсаргүйгээр алдахаас гадна заримдаа бүр хичээгээд байхад ч алдаа гарах нь бий. Тэр бүрд өөртөө болоод бусдад эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодын хохирол учруулбал яах билээ. Хаанаас тэр хохирлыг барагдуулах уу? Энэ үед л хариуцлагаа даатгуулчихсан байх нь танд тус болно. Жолооч нар авто машинаа даатгуулах үедээ хариуцлагаа бас хамтад нь даатгуулдаг нь түгээмэл бөгөөд ингэх нь нэг зүйлийн хоёр талыг хамтад нь шийдэж байгаа хэрэг гэж үзэж болно.

Та хариуцлагаа хамгийн багадаа 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгтэй дүйцэж байхаар тооцож даатгуулаарай. Мэдээж, үүнээс дээш үнэлж ч болно л доо. Яг тэд байх нь зүйтэй гэж хэлэх боломжгүй ч, хариуцлагаа өндөр дүнгээр тооцох тусам л таны даатгалаараа хохирол барагдуулах чадвар нэмэгдэнэ гэсэн үг. Улмаар та хохирол хариуцах хэмжээгээ яаж үнэлж байна вэ? Тэр дүнгийн 1 хувиар тооцож даатгалын хураамжаа төлөөрэй. Ердөө л энэ төлбөрийн дүнгээр таны жолоочийн хариуцлагын эрсдлийг бид бүтэн жил өөртөө хүлээж ажиллах болно.

Даатгуулахдаа анхаарах зүйлс олон бий шүү.

Аливаа даатгалд хамрагдахад анхаарах зүйл олон бий. Ямар байдлаар хэрхэн даатгуулахаа хянан үзэж, даатгалын нөхцлүүдээс өөртөө хамгийн хэрэгтэй байхаар багцыг сонгож авах нь танд тустай байх болно. Даатгуулагч та манай сайт дээрх электрон даатгалын хэсгээс шаардлагатай нөхцөл, хувилбаруудыг харж сонголтуудаа хийх замаар өөртөө хамгийн ашигтай даатгалын хувилбарыг олж авах бүрэн боломжтой.

Яагаад заавал Соёмбо даатгал гэж?

Олон жилийн туршлага: Манайх 1990 онд төрийн өмчийн компаниар байгуулагдсанаас хойш эдүгээ 20 дахь жилдээ ажиллаж байгаа Монгол улсын түүхэн дэх 2 дахь даатгалын компани юм.

Хаана ч хүрч үйлчлэх боломж: Улаанбаатар хот дахь төв оффис, дахьтөв оффис, 17 салбартайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна

Тэргүүлэгч байр суурь: СЗХ 2008 онд анх удаа даатгалын компаниудын санхүү, даатгалын үйл ажиллагаанд 3 багц үзүүлэлтүүдээр үнэлгээ өгч шалгаруулахад манай компани тодорч ”Шилдэг даатгалын компани” болсон түүхтэй

-  Нэр хүнд:

  • Компанийн дүрмийн санг нэмэгдүүлэх шаардлагыг биелүүлсэн анхны тэрбумтан компани
  • Ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх 01 тоот анхны шинэчилсэн тусгай зөвшөөрөл-ийг эзэмшдэг
  • 2008 оны буюу анхны ”Шилдэг даатгалын компани”
  • Түшиг даатгал, Соёмбо Инк компаниудыг нэгтгэсэн Монгол улс дах даатгалын анхны нэгдсэн компани  
  • 2011 оны Монгол Улсын Онцлох Даатгалын байгууллага

Ур чадвар : 2010 оноос эхлэн менежментийн шинэ баг ажиллаж, ХБНГУ, Англи, Япон, ОХУ-д мэргэжил эзэмшиж, дадлагажсан чадварлаг хамт олон үйлчилж байна.

Найдварт байдал: Түшиг Даатгал ХХК нь 2009 оны хохирол төлөлтийн түвшингээр зах зээлд тэргүүлсэн.

  • 2014 онд Бид цоо шинэ Soyombo Care+ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн ба энэ нь Монголчууд болон Монгол дахь гадаадын иргэдэд зориулж тусгайлан загварчилсан, дэлхийн 150 орны эрүүл мэндийн байгууллагуудад нэвтэрсэн өргөн сүлжээний, өндөр хамгаалалттай, дээд зэрэглэлийн үйлчилгээ бүхий эрүүл мэндийн даатгалын багц бүтээгдэхүүн юм. Soyombo Care+ бүтээгдэхүүний тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний загвар, зохион байгуулалтаараа дэлхийд тэргүүлэгч MSH International байгууллагын мэргэжлийн баг  үзүүлэх ба дэлхийн хамгийн том хөрөнгө, санхүүгийн Allianz компани давхар даатгалыг хариуцаж байна. 

  • 2015 онд Монголын хөрөнгийн биржэд нэгэн сонирхолтой бүтээгдэхүүн мэндэлсэн нь Эрчим даатгагдсан бонд байлаа. Уг бондыг Эрчим инженеринг ХХК гаргасан бөгөөд даатгалыг “Соёмбо даатгал” хийж андеррайтераар” Голомт Секюритиз” ажилласан юм. Ийнхүү даатгалын салбарт цоо шинэ бүтээгдэхүүн гаргахад Соёмбо Даатгал ХХК ихээхэн үүрэг гүйцэтгэсэн болно. 

  • Өнгөрсөн 5 жилд монголын даатгалын зах зээл дээр даатгалын хураамжийн орлого 1,23 тэрбум буюу 123%, Нөхөн төлбөр олголт 970 сая буюу 158% иар нэмэгдэж топ 5 н даатгалын компанийн нэг болж чадсан.


 

Соёмбо даатгал ХХК-ийн 2015 оны 12 сарын 31 ны өдрийн байдлаар даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн мэдээлэл

                                                                                          /Хэлбэрээр/

Даатгалын төрлүүд

Нөхөн төлбөр авсан хүний тоо

Олгосон нөхөн төлбөрийн хэмжээ /төгрөг/

1

Гэнэтийн осол, эмчилгээний зардлын даатгал

1006            509 730 163.00
2

Хөрөнгийн даатгал

121

194 058 407.00

3

Автотээврийн хэрэгслийн даатгал

564

350 948 049.00

4

Ачааны даатгал

2

2 506 051.00

5

Автотээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал

1                  256 000.00
6

Хариуцлагын даатгал

5             32 225 466.00
7

Санхүүгийн даатгал

204           268 812 594.00
8

Жолоочийн даатгал

706           388 937 681.00

НИЙТ

2283

1 747 474 412.00

Share this product