Гэнэтийн ослын даатгал

Гэнэтийн ослын даатгал

Description

Энэхүү даатгалын хамгаалалт нь гэнэтийн ослын улмаас даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирвал бэлэн мөнгөний нөхөн төлбөр олгоно.

 

genetiin osoliin 01Албан тасалгаанд цэмцгэр орчинд ажиллаж байхад юуных нь эрсдэл байх билээ гэж хэн бүхэнд бодогдмоор. Гэхдээ үүнийг заавал ямар нэгэн механик эрсдэл талаасаа бодолгүй, харин ажил үүргийнхээ гүйцэтгэл, ажлын орчинтойгоо холбож бодох нь зөв байх болно шүү.

Практик дээр энэ талаас нь ажил олгогч ч, ажил эрхлэгч ч аль аль нь анхаарах хэрэгтэй байдаг. Жишээ нь сэтгүүлч хүнд үзэг, дэвтэр, компьютерээс өөр хөл дээр нь унаад гэмтээчих зүйл байхгүй юм шиг хэдий ч ерөнхий агуулгаараа бол ихээхэн бэрхшээл, түвэгтэй орчинд ажиллаж байдаг. Заримдаа бүр онц аюултай ч гэж хэлж болохоор. Хэдийгээр аюулгүй хэвийн орчинд оюуны хөдөлмөр, албан конторын ажил эрхэлж байгаа гэж бодогдох ч оффисийн ажлуудад хүнээ, ажилтнаа гэнэтийн осол, эндэгдлээс хамгаалан даатгах зүйл маш олон байдаг.



genetiin osoliin 02Халуун галан дээр хуушуур хайрч байгаа тогоочийг харахад ч заримдаа халгамаар байдаг шүү. Ганц тогооч ч гэлтгүй байнга л хаалга үүд нээж хааж хүмүүст үйлчилж байдаг зочин хүлээн авагч, гал цахилгаантай ажиллаж авирч буух, ачих зөөх ажил хийж байдаг засварчин цэвэрлэгч гээд л биеийн хүчний ажил хөдөлмөр эрхэлдэг ажилчин, албан хаагсдыг энэ төрлийн даатгалд хамруулах нь ихээхэн чухал.

Улс хөгжихийн хэрээр хүнийг хөдөлмөрийн эрсдлээс хамгаалсан хууль эрх зүйн зохицуулалтууд нэмэгдэж, тэдгээр нь улам бүр хүмүүсийг даатгалын хамгаалалтанд оруулж байдаг. Ингэснээр гэнэтийн ослын даатгал ч гэсэн л соёлтой хөдөлмөрлөх, соёлтой бизнес эрхлэх, нийгмийн хариуцлагатай ажиллах томоохон илэрхийлэл болж байдаг юм.



genetiin osoliin 03Хөдөлмөр эрхэлж байх явцдаа хүний болгоомжилбол зохих осол эндэгдэл эрсдлийг үндсэнд нь хоёр хувааж болох юм. Нэгдүгээрт нь, тухайн хөдөлмөр эрхэлж байх үед ажлаасаа болоод шууд бий болж болох осолтой зүйл. Зурагт байгаа эрхмийн зөөж буй ачаа нурж, хөлийг нь гэмтээвэл энэ нь шууд хэлбэр болох юм. Гэтэл уг ачааг дээрэмдэх гэсэн хэн нэгэн этгээд жолоочийн биед халдвал энэ нь шууд бус ч гэсэн байж болох л сэргийлмээр зүйл л дээ. Хүнд машин механизмын оператор буюу жолоодогч, хөнгөн үйлдвэрийн бүх төрлийн ажилчид, харуул хамгаалалтынхан, хянагч, ачигч нар гээд иймэрхүү төрлийн ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүст эдгээр эрсдэл аль аль нь тохиох онцгой өндөр магадлал байдаг учраас даатгуулах нь маш чухал шүү.



 

 genetiin osoliin 04Энэ бол онцгой нөхцөл шүү. Хэрвээ та хөдөлмөрийн гэрээ байгуулаад энэ чиглэлээр ажиллах гэж байгаа бол ажил олгогчтой ярилцах зүйлийн тэргүүнд өөрт тань шаардлагатай даатгалын талаарх нөхцөл байх хэрэгтэй. Энэ тал дээр өөртөө ихээхэн анхааралтай хянуур хандах нь ямар цалин авахаа асуухтай адилтгаж болмоор чухал зүйл байдаг. Хүнд хортой нөхцөл болон хүнд үйлдвэрийн, тэсэлгээ, өрөмдлөгийн, ил, далд уурхайн ажилчид бол ялангуяа үүнийг онцгойлон анхаараарай. Ажлын нөцхцлийг хэчнээн сайн хангасан байсан ч л энэ төрлийн ажлууд нь осол гэмтэл, эрсдлийн орчин хэвээр байсаар байдаг юм. Ажил хөдөлмөр, цалин хангамж, хамт олон бүгд л хүний амьдралд чухал байдаг ч амьдрал өөрөө энэ бүхнийг агуулсан хамгаас үнэ цэнэтэй зүйл. Харин түүнийг хамгаалах, цэцэглүүлэн төлжүүлэх, хайрлаж гамнахад л даатгал зориулагддаг шүү дээ.
 


 


Ийм даатгал ямар хугацаагаар хийгддэг вэ?

Даатгалын хамгаалалтанд байх хугацаагаа та өөрөө сонгон түүндээ ногдох төлбөр тооцоог хийж болох юм. Гэхдээ та гэрээнийхээ нөхлийн дагуу даатггагдсан нөхцөл орчиндоо ажиллаж байх ёстой бөгөөд гэрээний үргэлжлэх хугацаа нэг жилээс илүүгүй байна.

Даатгалаас олгогдох мөнгө нь хэр зэрэг их байдаг юм бэ?

Энэ бол таны сонголт, хамгаалалтын нөхцлөөсөө л хамаарна. Одоогийн байдлаар даатгуулагч хамгийн багадаа 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр нийт эрсдлээ үнэлж даатгуулах ёстой байгаа ч үүнээс дээш ч байхыг үгүйсгэхгүй. Мэдээжээр үнэлгээ нэмэгдэх тусам таны даатгалаар олгогдох төлбөрийн хэмжээ нэмэгдэх боломжтой гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, танд даатгалаар очих төлбөр нь та даатгуулж буй зүйлээ хэрхэн үнэлж даатгуулснаас хамаардаг. Их бол их, бага бол бага. Харин гэрээний дагуу ямар тохиолдолд төлбөрийг хэрхэн олгохыг дараахь хүснэгтээс товчоолон хараарай.

Осол гэмтэл, эрсдэл

 

Даатгалын үнэлгээнээс тооцох хувь

амь насаа алдах

100%

хөдөлмөрийн чадвараа бүрэн, бүрмөсөн буюу хугацаагүйгээр алдах

100%

6 сараас 12 сар хүртэл эсвэл 12 сараас дээш хугацаагаар тогтоолгосон

+ 50%

хөдөлмөрийн чадвар алдалтыг 3 сар хүртэл хугацаагаар тогтоолгосон

+ 30%

эмчилгээний 46 дахь хоногоос эхлэн 90 хоног дуустал ажлын хоног тутамд

0,5%

эмчилгээний эхний 45 хоногт ажлын хоног тутамд

0,3%


Ажлын бус цагаар бол даатгал үйлчилдэгггүй юм шив дээ?

Ингэж ойлгох нь буруу юм. Учир нь манай даатгалын ерөнхий нөхцөл нь ажлаа хийж байх үеийн болон 24 цагийн гэсэн хоёр хувилбартай бөгөөд аль алинд нь ижил хамгаалалтын нөхцлөөр даатгуулагчийг хангаж байдаг.

Даатгалын эрсдэл, түүнд тооцоолсон хураамжийн хувь

 

Хамрах хүрээ

Мэргэжлийн ангилал

А

Б

В

Г

”Бүх төрлийн” эрсдэл (all risks)-ээс хамгаална.

үйлдвэрлэлийн буюу зөвхөн ажил үүргээ биелүүлж явах үеийн

2,0

2,5

3,0

3,5

24 цагийн

2,5

3,0

3,5

4,0

Дор дурдагдах ”Багц” эрсдлүүдээс хамгаална. Үүнд: Байгалийн; Ахуйн, Үйлдвэрлэлийн; Техниктэй харьцах үеийн; Мал амьтнаас учруулах;

үйлдвэрлэлийн буюу зөвхөн ажил үүргээ биелүүлж явах үеийн

1,0

1,4

2,0

2,5

24 цагийн

1,15

1,5

2,2

2,9