Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

0.0/5 rating (0 votes)

ХУУЛИЙН ЗОРИЛТ:

Жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

ДААТГАЛЫН ЗАРЧИМ:

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал хамрагдах, хохирогчид нөхөн төлбөр олгох, жолоочийн даатгалд даатгуулаагүй жолооч замын хөдөлгөөнд оролцохгүй байх, зам тээврийн ослын улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг барагдуулах санхүүгийн эх үүсвэр бий болгоно.

ХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

1. Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр, уг тээврийн хэрэгслийг ашиглах жолооч нар

2. Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон “С”, “D” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна.

ДААТГУУЛАХААР ИРЭХДЭЭ ТА:

* Иргэний үнэмлэх

* Жолооны үнэмлэх

* Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

* Уг тээврийн хэрэгслийг жолоодох бусад жолоочийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх

* Мэргэшсэн жолоочийн үнэмлэх

* Байгууллага бол улсын бүртгэлийн гэрчилгээ

Даатгуулагч ТА жолоочийн даатгалд даатгуулахдаа:

Өмчлөгчийн хэлбэрийг зөв мэдээлэх, таны тээврийн хэрэгслийг танай гэр бүлийн хүн, найз нөхөд жолоодох бол тэдний иргэний болон жолооны үнэмлэхний бүх мэдээллийг манай ажилтанд өгнө үү.

Таны тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох газар нутгийн байршил, жолоочийн нас, туршлага, жолоочийн тоо, тээврийн хэрэгслийн даац, суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал, зориулалт, чиргүүлтэй эсэхээс хамаарсан 9 итгэлцүүрийн журмаар өөрийн даатгалын бодит хураамжийн хэмжээг тооцоолон даатгуулах боломжтой.

СУУРЬ ХУРААМЖ x ИТГЭЛЦЛҮҮР=БОДИТ ХУРААМЖ