Ажиллагсдын хариуцлагын  даатгал

Ажиллагсдын хариуцлагын даатгал

Description

Ажиллагсдын хариуцлагын даатгалын тусгай нөхцөлийн даатгалын зүйл нь ажиллагсдын хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн ажил, үүргээ гүйцэтгэх явцад санамсаргүй үйлдлийнулмаасашиглажбайгаа өмчлөгчийн буюуажилолгогчийнэдхөрөнгөнд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага байна.

Зарим үг хэллэгүүдтэй танилцаарай. даатгуулахад хэрэг болно

  • Хуулийн  хариуцлага: даатгуулагчийн хохирол нөхөн барагдуулах хариуцлагыг Монгол улсын шүүх тогтоосон эсвэл даатгагч хүлээн зөвшөөрсөн тохиолдол байна

  • Ажиллагсад : даатгуулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан, даатгуулагчийн удирдлаган дор өөрийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажил үүрэг гүйцэтгэж байгаа18-60 насны иргэн байна

Ажил хийхэд бодох зүйл нэлээд байх юм аа...нээрээ тйим шүү !!

Та ажил хийх гэж байгаа бол хөдөлмөрийн гэрээн дээр ёс юм шиг л байдаг өмч хөрөнгийн хариуцлагын тухай хэсгийг сайтар анзааран хараарай. Ажил хийж байгаад байгууллагад ямар нэг хохирол учруулбал та өөрийнхөө өмч хөрөнгөөр юм уу эсвэл цалингаараа хариуцахаар байгаа. Хөдөлмөрийн гэрээ бол ажтл олгогч, ажилтан хоёрын хоорон дахь харилцааг зохицуулдаг хууль ёсны баримт бичиг учраас заалт бүр нь хүчтэй. Ийм эрсдэл бодитойгоор байдгийг мэдэж байдаг учраас ажил олгогчид заавал энэ заалтыг оруулж хөдөлмөрийн гэрээ байгуулдаг. Гэтэл зүгээр л ажлаа хийж яваад санамсар болгоомж алдах юм хэнд ч гарч болно. Ийм тохиол нь мэдээж ажилтан танд хохиролтой байх учраас даатгуулчих нь нэн тустай.  Ингэчихвэл хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн ажил, үүргээ гүйцэтгэх явцад санамсаргүй үйлдлийн улмаас ашиглаж байгаа өмчлөгчийн буюу ажил олгогчийн эдхөрөнгөнд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлагыг бид хариуцан төлж барагдуулах болно. Та ердөө л санаа зовох юмгүй ажлаа хий.

Бидний танд туслах боломж

  • Өмчлөгчийн буюу ажил олгогчийн эд хөрөнгийн хохирлыг зах зээлийн үнийн дагуу нийт үнэлгээнд багтаан даатгуулагчийн хариуцах хэсгийг хасч олгоно.
  • Даатгагч нь нөхөн төлбөр олгохдоо Монгол улсын шүүхийн шийдвэрийг үндэслэх тохиолдолд гэрээнд заасан хариуцлагын хэмжээнд багтаан дор дурьдсан нөхцөлөөр нөхөн төлнө. Үүнд:

шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар завдаж байгаа болон давж заалдаж буй бол тухайн шатны шүүхийн шийдвэрийг даатгагч хүлээнэ.

шүүхийн зардлыг үнэлгээний 20 хувьд багтаан нөхөн төлнө.

даатгуулагч даатгагчийн өмгөөлөгчийг сонгосон тохиолдолд даатгагч өмгөөлөгчийн зардлыг хариуцна. Хэрвээ анхан шатны шүүхээр даатгагчийн өмгөөлөгч ялагдсан нөхцөлд давж заалдах шатны шүүхээр даатгуулагч өөрийн өмгөөлөгчийг сонгож ялсан тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг даатгагч нөхөн төлнө.

нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.

Даатгалын гэрээнийхээ дагуу тусламж авах болбол дараахь байдлаар хандахыг зөвлөе

  • Техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны онцлог, давуу болон сул тал, үйлдвэрлэгчээс гаргасан аюулгүй ажиллагааны заавар, техникийн үзүүлэлтийн тухай мэдээллийг бидэнд гаргаж өгөөрэй

  • Өөрийн хариуцаж буй эд хөрөнгийн картыг хувилж өгнө

  • Техникийн найдвартай байдлыг хангах, үйлдвэрлэгчээс гаргасан техник ашиглалтын горим, зааврыг зөрчилгүй, даац, ачаалал хэтрүүлэлгүй байснаа батлан харуулах

  • Даатгагчийн зөвшөөрөлгүйгээр хохирлын хэмжээ болон өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх, нөхөн төлбөр урьдчилан амлахгүй байх, хохирлын нэхэмжлэлийг бүрэн буюу хэсэгчлэн төлөхгүй байх

  • Бидэндэй зөвлөлдөх замаар шаардлагатай зарим баримтжуулалт, шүүхийн шийдвэрийг бүрдүүлэх

Даатгуулсан зүйлд тань асуудал үүсвэл бид заавал туслах болно

  • Бид харилцагчтайгаа байгуулсан гэрээний дагуу ямарваа асуудал гарвал заавал тусалж, хурдан шуурхай найдвартай үйлчилнэ. Харин даатгуулагч таны хувьд бидний хооронд бий болсон ажил  хэрэгч, зөв шударга харилцааг хүндэтгэн хамтарч ажиллахдаа дараахь хэд хэдэн зүйлсийг сайтар анхаарч байх нь чухал юм. Дараахь тохиолдлуудад даатгагч нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзахаас өөр аргагүй болдог юм шүү. Үүнд:

  • хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгүй эсвэл туршилтын хугацааны ажиллагсдын учруулсан хохирол

  • лиценз, мэргэжлийн үнэмлэх, тусгай зөвшөөрөлгүй байх;

  • цалин хөлс, тэтгэвэр, бусад томилолтын зардал

  • байгууллагын дотоод журам зөрчсөн

  • ажлын бус цагаар ажилласнаас үүдэн гарсан хохирол

  • ажиллагсдын ажил хаялт, үйлдвэрчний эвлэлийн шинж чанартай үйлдлээс үүдэн гарсан хохирол

  • төрөл бүрийн хүү, торгууль, шийтгэл, захиргааны хариуцлага

  • хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заагдаагүй ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэх үе

  • согтуу эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн үедээ учруулсан хохирол

  • аливаа техник, тоног төхөөрөмж, машин механизмыг зориулалтын бус аргаар халаах, асаах оролдлого хийснээс үүдсэн хохирол

  • даатгуулагчийн хариуцах хэсэг

  • ашиглалт болон хадгалалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлсэн, урсгал болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг цаг хугацаанд хийгээгүйгээс үүдсэн хохирол

  • тослох, хөргөх шингэн болон бусад шингэнүүдийн буруу ашиглалт, дутагдлаас үүдэлтэй хохирол;

  • хэвийн хэрэглээ, эсвэл хэрэглэгдээгүй удсанаас, эсвэл агаарын тохиромжгүй байдлаас шалтгаалсан элэгдэл, урагдал, зэврэлт, гэмтэл, ялзралтаас үүдэлтэй хохирол

  • туршилт, шалгалт болон зориулалтын бус ажиллагаанд ашигласнаас үүдсэн эвдрэл хохирол

  • үйлдвэрлэгч болон нийлүүлэгчийн гэрээгээр эсвэл хуулиар хариуцлага хүлээх эвдрэл хохирол

  • ашиглалтын хугацаа заасан болон байнга элэгдэлтээр солих шаардлагатай эд ангиуд, туслах, дагалдах материалуудыг нөхөн төлөхгүй

  • бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирол

  • даатгалын тохиолдлын бус зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал

  • даатгуулагч гэрээнд зааснаас өөр машин механизм, тоног төхөөрөмж жолoодох явах үед гарсан хохирол

  • өөрийн үүрэгт ажлыг зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн

  • даатгуулагчийн бие, сэтгэцийн хямрал болон эмгэгээс шалтгаалсан