Барилга, байгууламжийн даатгал

Барилга, байгууламжийн даатгал

Description

Таны үнэт өмч- Бидний үнэнч хамгаалал

Айл өрх, албан газрын алинд нь ч үнэт өв хөрөнгө нь болж байдаг байшин барилгаа хамгаалах, тордож арчилах нь ажил амьдралын томоохон баталгаа болж байдаг. Бидний зүгээс харилцагч, хэрэглэгчдийнхээ өмчлөл, эзэмшилд байгаа барилга байшингийн зориулалттай конторын болон үйлдвэрлэл, үйлчилгээний барилга, агуулах, зоорь, худаг, гүүрийг хамгаалалтандаа авч үйлчилж байна.

Барилга байшингийн даатгалын нөхцөл

Соёмбо даатгалын давуу тал

Хамгаалах үндсэн эрсдэл /линк/

Хамгаалах нэмэлт эрсдэл /линк/

Барилга байшингаа хэрхэн үнэлж даатгуулах вэ? /линк/

Даатгалын төлбөрөө хэрхэн хийх вэ?

Нөхөн төлбөр

 

Яагаад заавал Соёмбо даатгал гэж ?

Соёмбо даатгал компаниас хэрэглэгчиддээ олгосон нөхөн төлбөрийн тухай мэдээлэл

Хамгаалах үндсэн эрсдэл

  • Байгалийн осол: хүчит салхи, цасан ба шороон шуурга, газар хөдлөлт, үер, хөрсний суулт, цөмрөлт, овойлт
  • Гал түймэр, дэлбэрэлтийн аюул осол
  • Цахилгааны эрсдэл: Цахилгаан эрчим хүчний хэвийн бус хэлбэлзэл, цахилгааны хэт ачаалал, богино холбоос

Хамгаалах нэмэлт эрсдэл

  • Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Ус чийгний нөлөөлөл буюу сантехникийн ус алдалт, дулаан дамжуулах хоолойн хугарал, хөлдөлт

Барилга байшинг хэрхэн үнэлж даатгуулах вэ?

Бид үүнийг даатгуулагчтайгаа харилцан ярилцаж бодит мэдээлэл дээр тулгуурласан зөв тохиролцоог бий болгох замаар тооцож гаргадаг. Өөрөөр хэлбэл, даатгуулах гэж байгаа барилга байшингийн даатгалын үнэлгээ нь зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцсоны үр дүн байх бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 3,000,000 төгрөг байна.

Даатгалын төлбөрөө хэрхэн хийх вэ?

Даатгуулагч таны байшин, барилгын даатгалын үнэлгээнээс тодорхой хувиар тооцож даатгалын хураамж гэж нэрлэгддэг үйлчилгээний төлбөр хэд байхыг тооцож гаргадаг. Даатгуулж буй зүйлийнхээ онцлог байдлаас хамаараад хоорондоо ялигүй өөр байж болохыг дараахь хүснэгтээс хараарай.

Даатгалын эрсдэл

Контор

Үйлдвэрийн

Бусад

Үндсэн эрсдэл

тосго

холимог

Модон

тоосго

холимог

модон

тоосго

холимог

модон

1

Байгалийн эрсдэл

0,5

0,6

0,8

0,6

0,7

1.0

0,6

0,9

1.2

2

Гал түймэр, дэлбэрэлтийн осол

3

Цахилгаан эрчим хүчний осол

Нэмэлт эрсдэл

 

 

 

 

 

 

 

 

 

4

Гуравдагч этгээдийн хорлон сүйтгэн үйлдэл

0,5

0,5

0,5

0,5

0,5

0,5

0,5

0,5

0,5

5

Ус чийгний нөлөөллийн осол

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

0.5

Төлбөрийн хэлбэрүүд

Асуудал гарч хохирлоо төлүүлэх болвол яах вэ?

  • Даатгалтай холбоотой асуудал гарвал бидэнд .............утсаар тэр дор нь мэдэгдэнэ үү.
  • Даатгуулагч та нөхөн төлбөрөө авахын тулд дараахь баримт бичгийг бүрдүүлж бидэнд ирүүлээрэй.

Хохирол нөхүүлэх тухай өргөдөл /линк/

Даатгалын гэрээ, баталгааны эх хувь; /линк/

Осол болсон тухай мэргэжлийн байгууллагын акт, баримт, дүгнэлт, тодорхойлолт \ цагдаа, гал түймэр, шүүх, прокурор, мөрдөн байцаах газар, холбогдох засаг захиргааны байгууллага, хамгаалалтын алба, орон сууцны контор /линк/

Хохирлыг зассан засварын газрын өртгийн тооцоо, холбогдох баримт бичиг/линк/

Ослын хохирлыг харуулсан фото зураг/линк/

Шаардлагатай бусад бичиг баримт

Даатгуулах гэж байгаа зүйлээ зөв үнэлж даатгуулах нь хэрэг болсон үед хохирлоо барагдуулахад тустай!!!

  • Та даатгуулах гэж байгаа барилга байшингаа зах зээлийн үнээр хэрхэн үнэлэгдэж байгаад ул суурьтай дүгнэлт гаргаж, тохиролцсон үнэлгээнийхээ дагуу бүрэн дүнгээр нь даатгуулбал эд хөрөнгө бүрэн сүйрлээ гэхэд даатгалын үнэлгээний 100 хувиар тооцож манайхаас хохирлоо барагдуулна. Бас нэг зүйл гэвэл хүмүүс өөрийн буруугаас асуудал гарвал нөхөн төлбөр олдохгүй гэж боддог. Энэ тийм биш юм. Хэрэглэгч даатгуулсан л бол түүний буруугаас болоод барилга, байшин бүрэн сүйрсэн ч л даатгалын үнэлгээнийх нь 80 хүртэл хувиар тооцож бид нөхөн төлбөрийг олгоно.
  • Даатгалын хугацаанд тухайн эд хөрөнгө хагас сүйрсэн бол хохирлыг бодитойгоор тогтоох үүднээс даатгуулагч цаг алдалгүй, үнэн бодит мэдээллээр даатгагчийг хангаж байх нь маш чухал байдаг бөгөөд шаардлагатай бол хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар тодорхойлолт гаргуулж болно.
  • Харин даатгагдсан хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн үнээсээ багаар гэрээнд тусгагдсан байвал хохирол төлөгдөх хэмжээ нь мөн төдийчинээгээр буурдагаас тухайн тохиолдолд даатгуулагчид алдагдал үүсэж боломжтой гэсэн үг.  

Даатгуулахдаа дараахь зүйлсийг сайтар анхаараарай. Эдгээр тохиолдол нь даатгал олгогдохгүй байх нөхцлүүд болдог юм шүү!!!

  • Даатуулагч болон түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээдийн санаатай үйлдэл
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл хорогдол
  • Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдох боломжгүй болсон тохиолдолд;
  • Даатгуулагч ослын талаар даатгагчид хугацаанд нь мэдэгдээгүй, хохирлын бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүй
  • Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн
  • Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан
  • Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаанаар хохирол гарсан
  • Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
  • Даатгуулагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан гарсан хохирол;
  • Төр захиргааны шийдвэрээр хураагдсанаас үүсэх хохирол
  • Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна гарсан осол