Барилга угсралтын ажлын даатгал

Барилга угсралтын ажлын даатгал

Description

Даатгуулчихаад айх юмгүй ажлаа хийвэл ямар вэ?

Барилга байгууламжийг барих, угсрах, өргөтгөх, шинэчлэн засварлах үед дараахь зүйлсийг даатгуулах нь ажлын гүйцэтгэл, барилгын чанар, найдварт байдлыг хангахад онцгой үүрэгтэй байдаг.

  • Гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэж байгаа бүх барилга угсралтын ажил (газар шороо, суурийн гэх мэт, барилгын үе шатны ажлууд төлөвлөгдсөн ажил), туслах чанартай байгууламжууд (тойрох суваг шуудуу, хамгаалалтын далан гэх мэт)
  • Тухайн барилгын үйлдвэрлэлд шаардлагатай байгаагийн улмаас барилгын талбай дээр хадгалагдаж буй бүх төрлийн материал тоног төхөөрөмж
  • Барилгын ажилтнуудын түр сууц, агуулах, усан хангамжийн суваг, хоолой, инженерийн шугам сүлжээ
  • Барилга угсралтын ажлын явцад даатгуулагчийн гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага

Таныг бид юу юунаас хамгаалах вэ?

 

 

Даатгагдсан зүйлийн нэрс

Үндсэн эрсдэл

Нэмэлт эрсдэл

Байгаль

Гал түймэр, дэлбэрэлт

Цахилгааны хэлбэлзэл, дулаан цэвэр усны даралтын нөлөөлөл

Барилгын нуралт

Ажилчдын санамсар болгоомжгүй үйл ажиллагаа

Гуравдагч этгээдийн санаатай үйлдэл

 

Хулгай

1

Барилга угсралтын ажил

Х

Х

Х

Х

Х

Х

Х

2

Ажилчдын түр сууц

Х

Х

Х

Х

Х

Х

Х

3

Суваг шуудуу, хамгаалалтын далан

Х

Х

Х

Х

Х

Х

Х

4

Агуулах, зоорь

Х

Х

Х

Х

Х

Х

Х

5

Тоног төхөөрөмж

Х

Х

Х

Х

Х

Х

Х

6

Усан хангамжийн суваг, хоолой инженерийн шугам

Х

Х

Х

Х

Х

Х

Х

7

Бүх төрлийн материал

Х

Х

Х

Х

Х

Х

Х

8

Машин механизм

Х

Х

Х

Х

Х

Х

Х

Даатгал нь барилгын ажлын явцыг бүхэлд нь хамрах уу?

Тэгэлгүй яах вэ? Та барилгын ажлаа эхлэх үеэсээ ч эхлүүлэн даатгуулж болно, эсвэл барилгын материалаа талбайд буулгасан үеэсээ ч эхэлж даатгуулж болно. Хамгаалалтын дуусах хугацааны хувьд бол барилга байгууламжийг ашиглалтанд хүлээлгэн өгөх хүртлээ санаа зовохгүй байж болно. Харин зарим нэг машин механизм, тоног төхөөрөмжийн хувьд анхаарах зүйл бий. Жишээ нь, барилгын машин механизм, тоног төхөөрөмжийг барилгын талбайд буулгаж ажилд оруулсан мөчөөс эхлэн тэдгээрийг барилгын талбайгаас ачиж гаргах хүртэлх хугацаагаар даатгуулах боломжтой.

Даатгалыг барилгын ажлын үе шат бүрээр зааглан тодотгож хийх нь аль аль талдаа ойлгомжтой байдаг бөгөөд даатгагч, даатгуулагч нар 365 хоногоор сунгаж байхаар гэрээндээ тохиролцож болно.

Та бас хариуцлагаа ч даатгуулж болно

Барилгын ажлын явцад санаанд оромгүй хүнд асуудлуудтай тулгарах нь бий. Тэр бүрд уг барилгыг хариуцан гүйцэтгэж байгаа эрхэмд өөрт нь төдийгүй түүнтэй хамааралтай байгаа өөр бусдад ч асуудал үүсэхийг байг гэх газаргүй л дээ. Хүний амь нас, эрүүл мэндийг бол заавал даатгуулчихаж байх нь бизнес хийх өндөр соёл, хариуцлагатай байдлын илэрхийлэл байдаг юм шүү. Мөн барилгын ажлын явцад бусдын өмч хөрөнгөтэй харилцах харилцаа заавал үүсэж байдаг гэдгийг ч мартаж боломгүй.

Та даатгуулах гэрээ хийхдээ дараахь зүйлсийг заавал анхааран үзэж, сайтар нягтлах нь чухал

  • Бусдын өмнө хүлээх хариуцлагын дагуу амь нас, эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөхддөө тус компанийн гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрийн нөхцлийг баримталж олгоно.
  • Мөн бусдын өмнө хүлээх даатгуулагчийн хариуцлагын доод хязгаар 1.000.000 төгрөг байна.
  • Хэний өмнө ямар ямар хариуцлага хүлээж байгаа вэ? тэдгээрийгээ тус бүрд нь хэр зэрэг өндөр үнээр даатгуулах вэ? гэдгээ сайтар тооцож гэрээндээ тусгаарай.

Зарим нэг тохиолдолд даатгал олгогдохгүй болох нь бий. Эдгээрийг анхааралдаа аваарай.

  • Даатгуулагч хэдийгээр эрсдлээс хамгаалах даатгалын гэрээ байгуулсан ч эрсдлээс өөрөө хариуцах хэсэг гэж байдаг. Жишээ нь, малын хорогдлын 5 хүртэлх хувийг малчин өөрөө хариуцдаг байж болно. Ийм нөхцлөөр гэрээнд заасан даатгуулагчийн өөрийн хариуцах хариуцлагын тэр хэмжээ даатгалын компаниас олгодоггүй.
  • Тухайн барилга угсралтын ажилд хамаарахгүй эд хөрөнгөнд учирсан хохиролд
  • Барилгын талбайгаас гадна гарсан аливаа хохирол
  • Даатгалын хуулиар тусгайлан зааж өгсөн даатгал олгохгүй байх нөхцөл үүсвэл
  • Эд хөрөнгийн ердийн элэгдэл, хэвийн хорогдол, мөөгөнцөрт идэгдэх, өвс ургамал, шавьж, шимэгчийн нөлөө болон цагийн хугацааны элэгдэл
  • Агшилт, ууршилт, жин алдалт, бохирдолт, элэгдэл, ялзрах, амт, өнгө, загвар хийцийн өөрчлөлт түүний үр дагавар
  • Засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ, будал, нөхөн сэргээх зэрэг үйлчилгээнээс болсон өөрчлөлт
  • Доорх зарим нэг нөхцөлтэй эд хөрөнгийг, түүний зарим хэсгийг засаж, залруулах, орлуулахтай холбогдон гарах зардал
  • Даатгуулагч ослын талаар даатгагч болон бусад холбогдох газруудад хугацаанд нь мэдэгдээгүй, хохирлын бодит байдлын талаар акт дүгнэлт хийлгээгүйгээс болж даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдох боломжгүй болсон
  • Тооллого бүртгэлийн үеэр илэрсэн эд хөрөнгийн дутагдал, шамшигдал
  • Цацраг идэвхит бодис, түүний бохирдол, цөмийн зэвсэг, цөмийн түлш болон түүнээс ялгарсан хог хаягдлын шууд ба шууд бус үр дагаварын чанартай үйлчлэлээс шалтгаалан үүссэн хохирол
  • Дайн байлдаан, бослого, төрийн эргэлт, үймээн самууны үр дагавараас үүссэн хохирол
  • Мэргэжлийн алдаатай үйл ажиллагаа / ашиглалт, хадгалалт, хамгаалалтын горим зөрчсөнөөс үүдэлтэй /-наас болж учирсан хохирол
  • Даатгуулагч буюу түүний эрх ашгийг хамгаалагч гуравдагч этгээд санаатайгаар хохирол учруулсан буюу хохирол гарах орчин, нөхцлийг бүрдүүлсэн
  • Даатгуулагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалан хохирол гарсан
  • Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдлийн улмаас гарсан хохирол
  • Даатгалын тохиолдлын дараа гарсан хохирол
  • Төр захиргааны шийдвэрээр хураагдсанаас үүссэн хохирол
  • Хохирол нь даатгуулагчийн өөрийн хариуцах хохирлын хэмжээнээс хэтрээгүй бол
  • Дайн ба үймээн самуун, дотоод тайван биш байдлын үед шууд болон шууд бусаар учирсан аливаа хохирол
  • Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол
  • Цөмийн эрчим хүчээс шалтгаалан гарсан хохирол
  • Хууль тогтоомжинд харшлахгүй бол талууд тохиролцон нөхөн төлбөр олгохоос татгалзах талаарх өөр бусад үндэслэлийг гэрээнд тусгаж болно.

Даатгуулбал төлбөр нь хэр зэрэг байх вэ?

  • Барилга угсралтын болон засварын ажлын даатгалын үнэлгээ нь дараах хоёр төрлөөр хийгдэх боломжтой байдаг.

Захиалагч болон гүйцэтгэгчээс барилгын талбайд байрлуулсан тоног төхөөрөмж, буулгасан материалын үнэ, хийж гүйцэтгэх ажлын тухайн үеийн барилгын төсөвт өртөг-гэрээт үнэ

Даатгалын байгууллагатай хатуу тохирч тогтоосон үнэ

  • Барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн хариуцлагын даатгалын үнэлгээг талууд харилцан тохиролцох ба үнэлгээний доод хэмжээ нь 5,000,000 төгрөг байна;
  • Барилга угсралтын ажил гүйцэтгэгчийн хариуцлагыг даатгах болбол нэмэлт хураамж төлнө.

Даатгуулагч танд шаардлага гараад даатгалын нөхөн төлбөр авах болбол та дараахь зааврын дагуу манайд хандаарай.

  • Даатгуулагч даатгалын тохиолдол болсноос хойш 30 хоногийн дотор доорх баримт бичгийг даатгагчид ирүүлнэ. Үүнд:

Даатгуулагчийн хохирол нөхүүлэх тухай өргөдөл, албан тоот

Даатгалын гэрээ, гэрээт баталгааны эх хувь

Даатгалтай хөрөнгийн жагсаалт

Холбогдох мэргэжлийн байгууллагын гаргасан хохирлын акт

  • Даатгуулагч нь даатгалын тохиолдол болсноос хойш 72 цагийн дотор даатгагчид мэдэгдэх ёстой.
  • Даатгагч, даатгуулагч нар зохих байгууллагуудтай хамтран хохирлын шалтгаан, хэмжээг тогтоох комисс томилон ажиллуулах ба комиссын бүрэлдэхүүнд даатгалын мэргэжилтэн, инженер-техникийн мэргэжилтэн, даатгуулагч байгууллагын төлөөлөгч байхаас гадна шаардлагатай бол хууль хяналт, ус цаг уурын албаны төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжлийн хүмүүсийг оруулж болно.
  • Томилогдсон комисс даатгалын тохиолдлын шалтгаан, хохирлын хэмжээг газар дээр нь шалган тогтоож хохирлын актыг хавсралт маягаар үйлдэнэ.
  • Даатгуулагч нь баримт бичгийг тогтоосон хугацаанд нь ирүүлнэ. Гэхдээ байгалийн болон гэнэтийн аюул ослын улмаас үлэмж хэмжээний хохирол учирч материал бүрдүүлэлтийг тогтоосон хугацаанд гаргах бололцоогүй болбол даатгагчтай хэлэлцэх замаар уг хугацааг сунгаж болно.
  • Даатгагч эдгээр баримт бичгийг хүлээн авч хянан үзээд хохирлын нөхөн төлбөрийг 30 хоногийн дотор дараах байдлаар нөхөн олгоно.

Эдгээрийг мэдэж байхад ч илүүдэхгүй

  • Даатгуулагчийн даатгалын хугацаанд гадагш шилжүүлсэн буюу акталж устгасан хөрөнгийн даатгалын хураамжийг буцаан олгодоггүй
  • Даатгалтай хөрөнгийн үнэ өртөгт орсон өөрчлөлтөөс болон даатгалын үнэлгээ өсөх, буурах тохиолдолд даатгалын хураамжийн тооцоог дахин хийж даатгалын гэрээнд өөрчлөлт оруулна
  • Даатгуулагч нь даатгалын гэрээ хүчинтэй байх хугацаанд нийт хөрөнгөнд гарсан өөрчлөлтийг тухай бүрд нь даатгагчид мэдэгдэж байх ёстой
  • Даатгуулагч байгууллага татан буугдаж үйл ажиллагаагаа зогсоовол даатгалын гэрээ цуцлагдах бөгөөд Даатгагч нь даатгалын гэрээ дуустал үргэлжлэх хугацаанд ногдох хураамжийн шимтгэлийг эргүүлэн олгох боломжтой
  • Даатгуулагч байгууллага бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөгдвөл / нэгдэх, салж тусгаарлах, тасалж өгөх гэх мэт / 30 хоногийн дотор даатгалын гэрээнд өөрчлөлт оруулах саналын Даатгагчид тавих;
  • Даатгагч аюул ослын үед хөрөнгийг аврах, хохирлыг багасгахтай холбогдон гарсан зардал / галын унтраах, усны хүчийг багасгах, хөрөнгийг зөөж тээвэрлэх /-уудыг хариуцна
  • Их хэмжээний хохирол учирсан нь тодорхой бөгөөд түүний бодит хэмжээг тогтоосон акт материал гартал хугацаа шаардагдах үед талуудын байгуулсан гэрээнд тусгаснаар сүйрсэн эд хөрөнгийн үнэлгээний 50 хүртэлх хувийг Даатгагч урьдчилан нөхөн олгож болно