Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал

Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгал

Description

Бүтээгдэхүүн, үйлчилгээний хариуцлагын даатгалын тусгай нөхцөлийн даатгалын зүйл нь даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон үзүүлсэн үйлчилгээнүүдийн үр дүнгээс шалтгаалан үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага байна.

Зарим үг хэллэгүүдтэй танилцаарай.     Даатгуулахад хэрэг болно.

  • бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ – хуулийн этгээдийн худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, үзүүлсэн ажил үйлчилгээ

  • хуулийн хариуцлага – даатгуулагчийн хохирол нөхөн барагдуулах хариуцлагыг Монгол улсын шүүх тогтоосон тохиолдол байна

  • амь нас, эрүүл мэндэд учрах хохирол –даатгалын тохиолдол болсноос хойш 12 сарын дотор тухайн тохиолдлын үр дагаврын улмаас үйлчлүүлэгч нас барах эсвэл гэмтэж бэртэх, өвдөх тохиолдол

  • үйлчлүүлэгч – даатгуулагчийн үйл ажиллагаа болон тусгай зөвшөөрлийн хүрээнд үзүүлж буй ажил үйлчилгээг худалдан авч буй иргэн байна

  • шүүхийн зардал – хэргийг хянан хэлэлцэх ба шийдвэрлэхтэй холбогдон гарсан зардал

Даатгуулчихвал таны ажил хөнгөрчих юм биш үү?

Бизнес, ажил үйлчилгээ явуулж байхад гардаг хүндрэлтэй бөгөөд түвэгтэй асуудлуудын нэг нь хэрэглэгчдэд сэтгэл ханамжийн баталгааг бүрэн олгох, бүтээгдхүүн үйлчилгээндээ ямарваа нэг алдаатай зүйл оруулахгүй байх, тэгснээрээ хэзээ ч хэрэглэгч, үйлчлүүлэгчдийнхээ зүгээс яварваа нэг гомдол гаргахгүй ажиллах явдал юм. Бодит байдал дээр энэ нь туйлын хэцүү байдаг. Байгууллагууд хэрэглэгчдийн үйлчилгээний алба, бүтээгдхүүний ариун цэвэр хяналтын алба, чанарын хяналтын алба гээд тал бүрээс нь авч хамгаалсан тогтолцоог хөгжүүлж ажилладаг хэдий ч бүтээгдхүүнээс үүдэлтэй хариуцлагын ямарваа нэг асуудал тооцогдоогүй байж л байдаг. Зарим тохиолдолд хэрэглэгч, үйлчлүүлэгчийн гомдол бүтээгдхүүний түгээлт, хадгалалт мэтийн нийлүүлэгчдэд шууд хамааралгүй шат дамжлаган дээр гарч болох ч эцсийн дүндээ нийлүүлэгчийн өөрийнх нь л нэр хүнд хөндөгддөг нь бизнесийн түгээмэл хууль. Ажил үйлчилгээ, бизнест алдаа гарч болох боловч түүнээс урган гарах үр дагаврыг түргэн шуурхай шийдвэрлэх сонгодог аргуудын нэг нь даатгал байдаг. Тийм ч учраас манай компанийн зүгээс даатгуулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн болон ханган нийлүүлсэн үйлчилгээнээс болж хэрэглэгч, үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учирвал хариуцан, нөхөн төлбөр олгох бүтээгдхүүний хариуцлагын даатгалыг танд санал болгож байна. Энэ асуудлыг бидэнд даатгачихвал таны ажил хөнгөрч, энэ асуудлаах санаа зовох зүйлгүй болно. 

Бидний зүгээс танд ингэж туслах болно

Бид Монгол улсын шүүхийн шийдвэрийг үндэслэн гэрээнд заасан хариуцлагын хэмжээнд багтаан дор дурьдсан нөхцөлөөр нөхөн төлнө. Үүнд:

шүүхийн шийдвэр нь эцсийн шатны шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны шүүхэд давж заалдахаар завдаж байгаа болон давж заалдаж буй бол тухайн шатны шүүхийн шийдвэрийг даатгагч хүлээнэ.

даатгуулагчийн даатгалтай байх хугацаанд учруулсан хохирлыг нөхөн төлөх даатгагчийн үүрэг нь шүүхийн хөөн хэлэлцэх хугацаагаар хязгаарлагдана. 

шүүхийн зардлыг үнэлгээний 20 хувьд багтаан нөхөн төлнө.

даатгуулагч даатгагчийн өмгөөлөгчийг сонгосон тохиолдолд даатгагч өмгөөлөгчийн зардлыг хариуцна. Хэрвээ анхан шатны шүүхээр даатгагчийн өмгөөлөгч ялагдсан нөхцөлд давж заалдах шатны шүүхээр даатгуулагч өөрийн өмгөөлөгчийг сонгож ялсан тохиолдолд өмгөөлөгчийн зардлыг даатгагч нөхөн төлнө.

нэхэмжлэлийн нийт дүн нь хариуцлагын хэмжээнээс хэтэрсэн үед шүүхийн зардлыг хувь тэнцүүлэн бодож олгоно.

Даатгалын гэрээнийхээ дагуу тусламж авах болбол дараахь байдлаар хандахыг зөвлөе

  • Техник тоног төхөөрөмжийн үйл ажиллагааны онцлог, давуу болон сул тал, үйлдвэрлэгчээс гаргасан аюулгүй ажиллагааны заавар, техникийн үзүүлэлтийн тухай мэдээллийг бидэнд гаргаж өгөөрэй

  • Өөрийн хариуцаж буй эд хөрөнгийн картыг хувилж өгнө

  • Техникийн найдвартай байдлыг хангах, үйлдвэрлэгчээс гаргасан техник ашиглалтын горим, зааврыг зөрчилгүй, даац, ачаалал хэтрүүлэлгүй байснаа батлан харуулах

  • Даатгагчийн зөвшөөрөлгүйгээр хохирлын хэмжээ болон өөрийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байх, нөхөн төлбөр урьдчилан амлахгүй байх, хохирлын нэхэмжлэлийг бүрэн буюу хэсэгчлэн төлөхгүй байх

  • Бидэндэй зөвлөлдөх замаар шаардлагатай зарим баримтжуулалт, шүүхийн шийдвэрийг бүрдүүлэх

Дараахь зүйлсийг сайтар анхаарна уу

Даатгалын гэрээнд заасан байршлаас өөр газар албан ёсны зөвшөөрлөөр ажил, үйлчилгээ явуулахаар болсон тохиолдолд үйл ажиллагаагаа явуулахаас өмнө энэ тухай даатгагчид мэдэгдэх

Даатгуулсан зүйлд тань асуудал үүсвэл бид заавал туслах болно

Бид харилцагчтайгаа байгуулсан гэрээний дагуу ямарваа асуудал гарвал заавал тусалж, хурдан шуурхай найдвартай үйлчилнэ. Харин даатгуулагч таны хувьд бидний хооронд бий болсон ажил  хэрэгч, зөв шударга харилцааг хүндэтгэн хамтарч ажиллахдаа дараахь хэд хэдэн зүйлсийг сайтар анхаарч байх нь чухал юм. Дараахь тохиолдлуудад даатгагч нөхөн төлбөр олгохоос бүрэн татгалзахаас өөр аргагүй болдог юм шүү. Үүнд:

  • худалдан авсан бүтээгдэхүүн ба үйлчилгээний үнэ өртөг

  • гадаад улс оронд тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой шалтгаанаас үүдэн гарсан хохирол

  • даатгуулагчид өөрт нь болон бүтээгдэхүүнд нь учирсан бүх төрлийн хохирол

  • хууль дүрэм зөрчин үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн ба үзүүлсэн үйлчилгээний улмаас бусдад учирсан хохирол

  • үйлдвэрлэгчийн ажлын байрандаа орхиж явсан машин, тоног төхөөрөмж, материалаас шалтгаалан гарсан хохирол

  • хадгалалтын горимыг илтэд зөрчсөнөөс үүдэн гарсан хохирол

  • үйлдвэрлэлийн стандарт, технологийн горимыг илтэд зөрчиж үйдлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол

  • бүтээгдэхүүний ашиглалтын хүчинтэй хугацаа дууссанаас үүдэн гарсан хохирол

  • тухайн бүтээгдэхүүн болон үйлчилгээний хэрэглэх зааврыг зөрчснөөс үүдэн гарсан хохирол

  • эрх бүхий байгууллагаас үйлдвэрлэх болон борлуулахыг хориглосон бүтээгдэхүүн ба үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол;

  • зөвшөөрөл бүхий талбай, цэгээс бусад газарт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үзүүлсэн үйлчилгээнээс үүдэн гарсан хохирол

  • импортын бараа бүтээгдэхүүнийг албан ёсны гэрээт борлуулагчаар дамжуулан борлуулаагүй бүтээгдэхүүн үйлчилгээнээс үүдсэн хохирол

  • эд хөрөнгийн ердийн элэгдэл, бараа материалын хэвийн хорогдол, ууршилт зэрэг тухайн эд хөрөнгө бараа материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол

  • техник тоног, төхөөрөмжийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол

  • шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол