Олон нийтийн өмнө хүлээх  хариуцлагын даатгал

Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгал

Description

Аж ахуйн нэгжийн явуулж аливаа үйл ажиллагаа гуравдагч этгээд ямар нэг байдлаар аюул заналхийлж байдаг. Байгууллагадаа санамсаргүй үйл ажиллагаанаас болж хохирол учруулахыг хүсэхгүй бол энэхүү даатгалын сонгоорой.

Даатгалын зүйл

  • Олон нийтийн өмнө хүлээх хариуцлагын даатгалын зүйл нь  даатгуулагчийн үйл ажиллагаа явуулж байгаа эзэмшил газар буюу ашиглаж байгаа газарт түүний санаатай бус үйл ажиллагааны улмаас гуравдагч этгээдийн амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулснаас үүсэх хуулийн хариуцлага

Даатгалын эрсдэл

  • даатгуулагчийн санаатай бус үйл ажиллагаа 

Даатгалын үнэлгээ, хураамж

  • Хариуцлагын нийт хэмжээг тухайн даатгуулагчийн бизнесийн үйл ажиллагааны онцлог, цар хүрээ, үйлчилгээний чиглэлээс хамааруулан 10 сая төгрөгнөөс багагүй хэмжээгээр тогтооно.

  • Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын доод хэмжээг 500 мянган төгрөгөөр, тэмдэгтийн хураамжийг тогтоосон тарифаар тус тус үнэлж хураамжийг тусгайлан тооцно.

  • Даатгалын нэг удаагийн тохиолдлоор даатгагчийн хүлээх хариуцлагын хэмжээ нийт хариуцлагын дүнгийн 50 хувиас ихгүй байна.

  • Нэг нэхэмжлэлээр хүлээх хариуцлагын дээд хэмжээ нийт хариуцлагын хэмжээний 15 хувиас ихгүй байна.