Тоног төхөөрөмжийн даатгал

Тоног төхөөрөмжийн даатгал

Description

Энэ даатгалаар юу юуг даатгуулах боломжтой байдаг вэ?

Зах зээлийн эдийн засгийн үед бизнесийн эрсдэл гэж нэлээд түвэгтэй зүйл бий. Жишээ нь л гэхэд гайгүй сайхан хүнсний үйлдвэр байгуулаад ашиг орлоготой ажиллаж байтал тоног төхөөрөмж эвдрээд яаж ч болохгүй болбол яах вэ? Алдагдал, хүлээлт, бизнесийн нэр хүнд гээд хохирох зүйл захаасаа авахуулаад гарахаас гадна дээр нь засварын ажлын хөлс, сэлбэг эд ангийн төлбөр гээд нэмэгдэж таарна. Хамгийн гайгүйгээр бодоход шүү дээ. Бүр тоног төхөөрөмж бүхэлдээ эвдэрч сэргээх боломжгүй болбол байдал улам дордоно. Тохиолдох магадлал өндөр, учруулах хохирол үлэмж байдаг учраас үүнээс ихэд болгоомжилцгоодог нь ч аргагүй биз. Тоног төхөөрөмжийг ганцхан өмчлөгч эзэн нь л даатгуулах ёстой юу гэвэл бас үгүй. Зарим тохиолдолд тоног төхөөрөмж өөр хүнд шилжих, түрээсээр авч ашиглах нь бий. Гэхдээ эрсдэлтэй л зүйл. Бусдын өмчийг эвдчихвэл яах билээ. Энэ тохиолдолд ч гэсэн та таны хариуцан ажиллуулж байгаа юм уу, эсвэл түр хугацаагаар бусдаас авч эзэмшиж байгаа  тоног төхөөрөмжөө дээрхийн адилаар өөрөө даатгуулах боломжтой гэдгийг санаарай. 

Юу юунаас яаж хамгаалах вэ? Хүснэгтийг харна уу.

Даатгалын хамгаалалт

Даатгалын эрсдэл

Үндсэн хамгаалалт – Та өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн 2 төрлийн үндсэн хамгаалалтаас сонгон даатгуулж болно.

”Бүх төрлийн” эрсдэл (all risks)-ээс хамгаална. 

Дор дурьдсан ”Багц” эрсдэлүүдээс хамгаална. Үүнд:

Галын; Цахилгаан эрчим хүчний; Сантехникийн;

Нэмэлт эрсдэл – Та ”Багц”  эрсдэлээс хамгаалах үндсэн хамгаалалтыг сонгосон  тохиолдолд эдгээр нэмэлт 3 эрсдэлээс сонгон нэмэлтээр даатгуулах боломжтой.

Хулгай, дээрмийн;

Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл;

Байгалийн;

Тоног төхөөрөмжийг яаж үнэлдэг вэ?

Даатгалын үнэлгээг тогтоохдоо Та бидэнтэй харилцан тохиролцож дараахь үнийн хувилбаруудаас аль нэгийг нь сонгоно. Үүнд:

  1. Зах зээлийн тухайн үеийн үнэ
  2. Бүртгэлийн үнэ
  3. Нөхөн сэргээгдэх үнэ

Нөхөн төлбөр

Хэрвээ Таны даатгуулсан тоног төхөөрөмжид заагдсан эрсдлийн улмаас эвдрэл гэмтэл учирвал бид гэрээгээр тохиролцсон нөхцлийнхөө дагуу хохирлыг барагдуулах болно. Та өөрийн нэхэмжлэлтэй холбоотой мэргэжлийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт бүхий нотлох баримтуудыг бүрдүүлэхээ мартуузай. Бид ч таны хүсэлтийг цаг алдалгүй шийдэж өгөх болно.

Даатгалын хугацаа

Та даатгуулах хугацаагаа өөрөө сонгох ба гэрээний үргэлжлэх хугацаа нэг жилээс илүүгүй байна.