Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал

Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал

Description

Захзээлийн үнэ – даатгалынзүйлтэйижилтөрлийншинжчанартай, ашиглалтынзорилго,эдхөрөнгийнэлэгдлийнхувьдойролцооэдхөрөнгийгтухайнүеддаатгалынзүйлоршинбайгаанутагдэвсгэртхудалдах,худалданавчболохүнэ;

Бүрэн сүйрэл – даатгалын зүйл нөхөн сэргээгдэх, засварлагдах боломжгүй болсон нь батлагдсан эсвэл учирсан хохирлын хэмжээ эсвэл нөхөн сэргээгдэхзардлын дүн захзээлийн үнийн дүнгийн 95ба түүнээс дээш хувьтай тэнцэх нөхцөл байдлыг хэлнэ

Хөдөлгөөнд оролцох үед учрах хохирол–мөргөлдөх, шүргэлдэх, биет зүйл мөргөх, онхолдох, шарвах, гулсах, унах, биет зүйлд цохиулах зэрэг бүх эрсдэлүүдээс учрах хохирол хамаарна

Байгалийн эрсдэл – аянга, үер, мөндөр, хүчтэй шороон болон цасан шуургах амаарна

Галын эрсдэл– орчны цэцэрлэгжүүлэлт, авто граж болон ой хээрийн түймэр, тэсрэлт, дэлбэрэлтээс эх үүсвэртэй, аянга цахилгаан, газар хөдлөлт, хүчтэй шуурганы шалтгаантай, тамхи, шүдэнз зэрэг ахуйн үүдэлтэй гал хамаарна

Ашиглалтын үед учрах эрсдэл –мөргөлдөх, биет зүйл мөргөх, онхолдох, гулсаж унах, биет зүйлд цохиулах зэрэг эрсдлүүдээс учрах хохирол хамаарна

Тээвэрлэлтийн үеийн зам тээврийн хөдөлгөөний эрсдэл – тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл мөргөлдөх, биет зүйл мөргөх, онхолдох, гулсажунах

Нөхөн сэргээх зардал–даатгалын зүйл нөхөн сэргээгдэх, засварлагдахад гарах шууд зардлыг

Элэгдэл- даатгалын зүйл нь хэвийн ашиглалтын явцад шулуун шугамын аргаар тооцогдож хорогдсон өртгийг

Бодит үнэ: даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс элэгдэл хассан үнийгхэлнэ

Нэмэлт тоноглол – үйлдвэрийн суурь иж бүрдэл дээр нэмсэн эсвэл өөрчилж суурилуулсан гоёлын болон хүч нэмэгдүүлсэн, тав тухыгсайжруулж хангасан аливаатоног төхөөрөмж

Жолоо шилжүүлэх – даатгуулагчтай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээтэй бусад ажилтан даатгуулагчийн зөвшөөрлөөр буюу автотээврийн хэрэгслийг жолоодох үе

Тээврийн хэрэгсэл–усан онгоц, газраар тээвэрлэгч тээврийн хэрэгслүүд болон холбогч тээврийн хэрэгслүүд энэ ойлголтонд хамрагдана

Шинэ машин механизм –үйлдвэрээс гараад 1 хүртэлх жилийн хугацаанд ашиглагдаж байгаа бол шинэ гэж үзнэ

Энэ даатгалын тухайд анхаарах даатгуулагчийн тусгай үүрэг

Урсгал засвар болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний ажлыг цаг хугацаанд нь тухай бүр хийж гүйцэтгэх

Даатгалын зүйлийн орчин, нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцах боломж даатгагчид олгох, хамтран ажиллах

Даатгалын зүйлийн ажиллагааны онцлог, давуу болон сул тал, үйлдвэрлэгчээс гаргасан аюулгүй ажиллагааны заавар, техникийн үзүүлэлтийн тухай мэдээллийг даатгагчид гаргаж өгөх

Тээвэрлэх тохиолдолд тээвэрлэх замын зай, маршрут, ачаа хүрэх газрын нэр,жолоочийн нэр, тээвэрлэх тээврийн хэрэгслийн улсын дугаар зэрэг мэдээллийг даатгагчид өгөх

Тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж, тээврийнхэрэгслийн ашиглалтын горим, зааврыг зөрчилгүй, даац, ачаалал хэтрүүлэлгүй байх;

Нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахдаа энэхүү дор дурьдсан бичиг баримтуудыг бүрдүүлэхдээ анхаарах

жолоочийн болон хохирол учруулсан буруутай этгээдийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх

машин механизмын тээврийн хэрэгслийн гэрчилгээ

ослын болон хохирлын гэрэл зураг

Заавал өөрийнхөө өмчөө л даатгуулах ёстой юу?

Даатгуулж байгаа машин механизм даатгуулагч таны өмчлөлийнх байж болохоос гадна  өмчлөлийн биш эзэмшилд байж болно. Нэгэнтээ даатгуулсан бол машин механизм нь ашиглагдаж байх үедээ болоод зогсоол, гражид хадгалагдаж байх үедээ дараахь үндсэн эрсдлүүдээс хамгаалагдана. Үүнд:

Галын

Байгалийн

Газар хөдлөлтийн

Ашиглалтын үеийн

Нэмэлт хураамжийг үндэслэн тээвэрлэлтийн үеийн зам тээврийн хөдөлгөөний нэмэлт эрсдэлээс даатгана.

 

 

Даатгуулах зүйлээ хэрхэн үнэлэх, үйлчилгээний төлбөр нь хэр зэрэг байх тухайд өгөх зөвлөмж

Таны даатгуулах машин, механизмыг үнэлэхдээ зах зээлийнх нь үнэлгээ, эдлэгдсэн хугацаа зэргийг харгалзан хоёр талдаа хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээний үнэ үнэлгээг тогтоох хэлцлийг хамтдаа хийх болно. Улмаар даатгалын нийт үнэлгээ буюу даатгуулах зүйлээ нийтэд нь хэдэн төгрөгөөр үнэлж байгаагаа даатгалын гэрээндээ тусгаж бичнэ. Ингэснээр даатгалын үйлчилгээнд хэдий хэмжээний төлбөр төлөх тухайгаа шийдэх боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, даатгуулж байгаа зүйлийн үнэлгээний тодорхой хувиар даатгалын үйлчилгээний төлбөр /даатгалын хураамж/ тооцогдох ба энэ дүн нь цаанаа таны даатгуулсан зүйлийг ямар ямар эрсдлээс хэрхэн хамгаалах тухай илэрхийлэл болж байдаг.  Хэдий олон эрсдлээс хамгаална вэ?, төдийчинээгээрээ үйлчилгээний төлбөр бага зэргээр нэмэгдэж байдаг.

Даатгалын тохиолдол болоод хохирлоо барагдуулах болоход даатгалын компани бүрэн хариуцах тохиолдол байхаас гадна, зарим тохиолдолд даатгуулагч өөрөө хохирлын зарим хэсгийг хариуцахаар тохиролцох нь бий. Тиймээс яг даатгалын гэрээ байгуулаад үйлчилгээгээ авахын өмнө даатгуулагч таны өөрийн хариуцлага ямар байх ёстойг сайтар ярилцаж тогтож аваарай.  

Ямар ямар эрсдлээс хамгаалах вэ?

Хүнд болон тусгай зориулалтын машин механизм ихэвчлэн газар шорооны ажил, бутлах, тэслэх, ухах, ачих буулгах зэгээр маш эрсдэлтэй орчинд ажилладаг. Ингэснээр машин механизм нь өөрөө төдийгүй түүнийг ажиллуулж байгаа ажилтан албан хаагчдын хувьд ч сэргийлэх асуудлууд, болгоомжлон даатгуулах эрдслүүдэд хариуцлагатай хандахыг сануулж байдаг. Харин энэхүү даатгалаар гал, үер ус, байгалийн нөлөөлөл, газар хөдлөл болон машин механизыг ашиглаж байх явцад урьдчилан тооцогдох боломжгүйгээр бий болж болох эрсдлүүдээс даатгуулагчийг хамгаалах үүргийг бид хүлээж шаардлагатай тохиолдолд дараахь байдлаар тусалж үйлчлэх болно.

Бүрэн сүйрлээс бусад үед нөхөн сэргээх зардлыг даатгалын үнэлгээний зах зээлийн үнэтэй харьцуулсан хувиар тооцож нөхөн төлбөрийг хувь тэнцүүлж олгоно.

Даатгуулагчийн машин механизмд учирсан гэмтэл хохирлыг хохирол үнэлэгч мэргэжлийн оролцогч байгууллагын дүгнэлтийг үндэслэх эсвэл гэмтсэн эд анги, хэсгүүдийн засварын зардал болон сэлбэг хэрэгсэл, эд ангийн үнийн дүнгээр нөхөн төлнө.

Шинэ машин механизмын нөхөн сэргээх  зардлыг шинэ сэлбэгийн үнээр тооцох ба шинэ биш тохиолдолд тохирох сэлбэг эсвэл элэгдэл тооцсон дүнгээр нөхөн төлнө. 

Даатгуулагч нөхөн төлбөр авсны дараа даатгалын үлдсэн хугацаан дахь даатгалын үнэлгээг сэргээгээгүй бол дараагийн нөхөн төлбөрийг олгохдоо даатгалын үлдэгдэл үнэлгээг зах зээлийн үнэнд харьцуулж хувь тэнцүүлэн тооцно.

Дараахь тохиолдолд даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана

даатгалын зүйлийг ашиглах, жолоодох болон тээвэрлэх үед жолооч согтуу эсвэл мансууруулах бодис хэрэглэсэн байх

үйлдвэрийн дефект болон буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан болон тэдгээрийг засварласан аливаа зардал

даатгуулагчтай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээгүй хүн ашиглах, жолоодож явах үед гарсан аливаа хохирол

зориулалтын бус аргаар халаах, асаах оролдлого хийснээс үүдсэн хохирол

засгийн газрын эсвэл шүүхийн шийдвэр биелүүлэх газар, олон нийтийн байгууллага, болон эрх бүхий байгууллагын шийдвэрээр хураагдсан, битүүмжлэгдсэн эсвэл устгагдсан хөрөнгө

даатгуулагчийн хариуцах хэсэг

ашиглалт болон хадгалалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлсэн, урсгал болон зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээг цаг хугацаанд хийгээгүйгээс үүдсэн хохирол

тослох, хөргөх шингэн болон бусад шингэнүүдийн буруу ашиглалт, дутагдлаас үүдэлтэй хохирол

цахилгааны эсвэл механик эвдрэл, гэмтэл; мотор цохих, мөн дугуйн гадуур бүрээс, олгойнд учирсан хохирол

байнга элэгдэлтээр солих шаардлагатай эд ангиуд: ир, өрөм, хутга болон бусад огтлох эд ангиуд, хөрөөний ир, хэв, газар хагалагч, эсгүүр, бутлах болон давтах тавцангууд, шигшүүр, олс, бүс, гинж, өргөгч болон туузан дамжуулагчийн тууз, аккумулятор, дугуйнууд, холбох кабель болон утаснууд, уян хоолойнууд, өрөх, савлах материал зэрэг, мөн ашиглалтын хугацаа заасан эд ангиуд болон туслах, дагалдах материалууд

дотоод хий эсвэл шингэний даралтаар ажиллах бойлер болон аппарат, компрессор эсвэл адил төстэй дотоод хөдөлгүүрийн тэсрэлтээс үүдсэн хохирол

газрын хагас эсвэл бүтэн суултаас шалтгаалсан эвдрэл, хохирол

гэрээнд өөрөөр заагаагүй бол нүүлгэн шилжүүлэх болон тээвэрлэх үе; газар доор, гүнд ажиллах үе; бусдад түрээслэгдэж байх үеийн эвдрэл хохирол

ердийн элэгдэл, хэвийн хэрэглээ, эсвэл хэрэглэгдээгүй удсанаас, эсвэл агаарын тохиромжгүй байдлаас шалтгаалсан элэгдэл, урагдал, зэврэлт, гэмтэл, ялзралт зэрэг хохирол

туршилт, шалгалт болон зориулалтын бус ажиллагаанд ашигласнаас үүдсэн эвдрэл хохирол

үйлдвэрлэгч болон нийлүүлэгчийн гэрээгээр эсвэл хуулиар хариуцлага хүлээх эвдрэл хохирол

тээвэрлэх үед шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл, сав (вагон, контейнер болон барааг агуулж байгаа бусад бүх төрлийн сав), баглаа, боодол, бэхэлгээний улмаас гарсан хохирлууд

замд саатсаны улмаас үүссэн хохирлууд

тээвэрлэгчийн санхүү төлбөрийн чадварын хүндрэлээс шалтгаалан гарсан хохирол

тээвэрлэх үед замгүй эсвэл гарамгүй газраар явсан

тээврийн хэрэгслийн ашиглалтын горим, зааврыг зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлж тээвэрлэснээс үүссэн хохирол

Хэрэг гарвал бидэнтэй холбоо бариарай

Манай  хаяг

Олимпийн гудамж

Гранд оффис 2 тоот

Сүхбаатар дүүрэг

Улаанбаатар-210648, Монгол улс

Утас: 7722 0707, Факс: 7722 0606

И-мэйл: insurance@soyombodaatgal.mn

Вэбсайт: www.soyombodaatgal.mn