АЖИЛД УРЬЖ БАЙНА

Монгол улсын даатгалын салбарт 26 жилийн түүхэн туршлагатай Соёмбо Даатгал ХХК нь бүтээлч сэтгэлгээтэй, асуудалд дүн шинжилгээ хийж шийдвэрлэх, баримт бичиг боловсруулах, ажлаа тайлагнах, илтгэх дадлагатай, хувийн өндөр зохион байгуулалттай, бие даан суралцах, тогтвор суурьшилтай багаар ажиллах чадвартай хүмүүсийг дараах ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.

Дэлгэрэнгүй...

9 сард бид нийт 231 сая төгрөг нөхөн төлбөрт олгохоор шийдвэрлэлээ

14543833 1345419668831662 8229490918633915385 o

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

#Сайн #үйлс #дэлгэрэх #болтугай.
Соёмбо даатгал ХХК нь Rotary клубуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн дараах ажлуудад хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Үүнд:
- Соёмбо Даатгал ХХК-иас зохион байгуулж буй 'Хүүхэд бидний ирээдүй' аяны хүрээнд 'Нарлаг Улаанбаатар Ротари клуб'-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах зорилгоор бага насны хүүхдийн агуулга бүхий зурагт номыг брайль үсгээр хэвлэхэд санхүүгийн хөрөнгө оруулалт хийнэ.
- 'Нийслэл Ротари клуб'-тай хамтран Баянзүрх дүүргийн 55, Сүхбаатар дүүргийн 29 - дүгээр сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн сурах эрүүл, аюулгүй орчиныг бүрдүүлэх ‘Ариун цэвэр төсөл‘-ийг хэрэгжүүлэхэд ажиллана.
Тус хамтын ажиллагааны санамж бичигт СОЁМБО ДААТГАЛ ХХК –г төлөөлөн Гүйцэтгэх захирал Ч.СОРОНЗОНБОЛД,”Нарлаг Улаанбаатар Rotary клуб” ийг төлөөлөн клубын ерөнхийлөгч Х.АРИУНГОО,”Нийслэл Rotary клуб” ийг төлөөлөн клубын ерөнхийлөгч Д.НЯМСҮРЭН нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр боллоо.

15068524 874370219366241 2158768937925182156 o 15111011 874370192699577 6236340673881344848 o
15039531 874370222699574 3474330498505413576 o 15123130 874370276032902 9207428026856602662 o


9 САРЫН 3 ДАХЬ 7 ХОНОГИЙН БАЙДЛААР БИД

9-3 fb

Автотээврийн хэрэгслийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орууллаа

СЗХорооны 198 дугаар тогтоолоор баталсан "Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам"-ын 5.2.2 дахь заалтад нийцүүлэн Соёмбо Даатгал ХХК нь Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд  дор дурдсан өөрчлөлтийг хийсэн.


Хасагдсан заалтыг хассан.

19.10.8 техникийн бүрэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүдэн гарсан хохирол (2004 оны 04 сарын 05-ны өдөр батлагдсан MУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт болон 2.3а, 2.5а, 11.3-д заасан заалтуудыг зөрчсөн бол); өвлийн улиралд зориулалтын (өвлийн) дугуй ашиглаагүйгээс үүдэн гарсан хохирол;

19.10.17 нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;  

Доорх заалтыг нэмж оруулсан:

6.11 Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид өөрт нь олгох бөгөөд эрх зүйн чадамжгүй болсон, нас барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно.10.10.8 тоормосны системийн идэвхжил нь шаардлага хангагүй байх;

10.10.9 хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;

18.5.4 дэх хэсгийг "Даатгалын тохиолдлын нөхцөл байдал онцлогоос шалтгаалан шаардагдаж болох төрийн эрх бүхий (шүүх, прокурор) болон мэргэжлийн байгууллагын (цагдаа, шүүх, онцгой байдал, шүүх эмнэлэг, шүүхийн шинжилгээний хүрээлэн, шинжээч, хөрөнгийн үнэлгээчин, хохирол үнэлгээчин) дүгнэлт, тодорхойлолт." гэж найруулан гэрээний 14.5.4 дэх хэсэгт оруулсан.

 "Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам"-ын 5.5 дахь хэсгийг даатгалын гэрээний 12.11 дахь хэсэг болгон нэмэлтээр тусгаж мөрдөхөөр болсныг мэдэгдэе. Автотээврийн хэрэгслийн гэрээг энд дарж татаж авна уу.