"Soyombo care+" Олон улсын дээд зэрэглэлийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо.

Soyombo careSoyombo Care+ Олон улсын эрүүл мэндийн даатгал бүтээгдэхүүнийг Соёмбо Даатгал ХХК болон оролцогч талууд гарын үсэг зурснаар эхлүүллээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд давхар даатгалын Аллианз компанийн Харилцагчийн ерөнхий менежер ноён Bertrand, Loic, MSH International байгууллагын Азийн бүсийн захирал хатагтай Celine Zhang, захирал ноён Patrick J. Hopkins, Cover More China байгууллагын Гүйцэтгэх захирал ноён Tracey Harris, Үйл ажиллагаа хариуцсан захирал хатагтай Angela Cheng нар болон улс төрчид, төрийн захиргааны байгууллагын удирдлагууд, эмнэлгийн байгууллагын дарга нар, эмч нар, хамтрагч түншүүд, бизнесийнхэн, зарим даатгуулагч байгууллагын удирдлагууд болон бусад холбогдох албан тушаалтнууд уригдан оролцлоо.

Эрүүл мэнд нь улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудын нэгэнд зүй ёсоор багтдаг тул эрүүл мэндийн салбарын санхүүжилтын тогтолцооны нэг механизм болох хувийн эрүүл мэндийн даатгалыг хөгжүүлэх нь манай орны хувьд томоохон дэвшил авчрах юм. Эрүүл байх нь хүн бүрийн эрхэм эрх тул ард иргэдийн эрүүл мэндийн чухал асуудал болох эмнэлэг, эмчилгээний зардлыг өндөр хамгаалалттай даатгалын тогтолцоогоор төлөх нь Олон улсын эрүүл мэндийн даатгалын зорилго учраас Соёмбо даатгал компани Монгол улсад нэвтрүүлэх, хөгжүүлэх алхамыг эхлүүлж байна. Энэхүү даатгалыг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэх, даатгуулагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа бүрэн биелүүлэхийн тулд дэлхийд эрүүл мэндийн даатгал, түүний үйлчилгээгээр тэргүүлэгч гадаадын компаниудтай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна

SOYOMBO CARE+ олон улсын эрүүл мэндийн даатгал нь Соёмбо Даатгал, Аllianz болон MSH компаниудын мэргэжлийн өндөр түвшнийг илтгэх бөгөөд эдгээр гурван байгууллага нь олон жилийн туршлага хуримтлуулсан, даатгалын болон давхар даатгалын салбарт тэргүүлэгчид юм. Энэхүү стратегийн хамтын ажиллагааны үр дүнд үйлчлүүлэгч бүрт энгийн бөгөөд таатай олон улсын эрүүл мэндийн даатгалын дээд зэрэглэлийн үйлчилгээг хялбархан авах боломжийг бий болгож байна.

Хэзээ, хаана эмнэлгийн тусламж хэрэгтэй болохыг урьдчилан таамаглаж мэдэх аргагүй тул дэлхийн хаана ч байсан үйлчлэх эрүүл мэндийн даатгалын шаардлага өнөө цагт урган гарч ирж байна. Тиймээс бид дэлхийн 150 орны 860,000 гаруй эмнэлгийн байгууллагуудад нэвтэрсэн өргөн сүлжээний багц даатгалаар ард иргэдэд үйлчлэхээр зорьж байгаа юм.

01 02
03 04
05 06
07 08