Автотээврийн хэрэгслийн гэрээнд нэмэлт өөрчлөлт орууллаа

СЗХорооны 198 дугаар тогтоолоор баталсан "Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам"-ын 5.2.2 дахь заалтад нийцүүлэн Соёмбо Даатгал ХХК нь Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээнд  дор дурдсан өөрчлөлтийг хийсэн.


Хасагдсан заалтыг хассан.

19.10.8 техникийн бүрэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүдэн гарсан хохирол (2004 оны 04 сарын 05-ны өдөр батлагдсан MУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт болон 2.3а, 2.5а, 11.3-д заасан заалтуудыг зөрчсөн бол); өвлийн улиралд зориулалтын (өвлийн) дугуй ашиглаагүйгээс үүдэн гарсан хохирол;

19.10.17 нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан, дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй;  

Доорх заалтыг нэмж оруулсан:

6.11 Даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид өөрт нь олгох бөгөөд эрх зүйн чадамжгүй болсон, нас барсан тохиолдолд хууль ёсны өв залгамжлагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид олгоно.10.10.8 тоормосны системийн идэвхжил нь шаардлага хангагүй байх;

10.10.9 хийн буюу хий-шингэн дамжуулгатай тоормосны системийн даралт хэмжүүр ажиллахгүй болсон;

18.5.4 дэх хэсгийг "Даатгалын тохиолдлын нөхцөл байдал онцлогоос шалтгаалан шаардагдаж болох төрийн эрх бүхий (шүүх, прокурор) болон мэргэжлийн байгууллагын (цагдаа, шүүх, онцгой байдал, шүүх эмнэлэг, шүүхийн шинжилгээний хүрээлэн, шинжээч, хөрөнгийн үнэлгээчин, хохирол үнэлгээчин) дүгнэлт, тодорхойлолт." гэж найруулан гэрээний 14.5.4 дэх хэсэгт оруулсан.

 "Даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлтийг тодорхойлох журам"-ын 5.5 дахь хэсгийг даатгалын гэрээний 12.11 дахь хэсэг болгон нэмэлтээр тусгаж мөрдөхөөр болсныг мэдэгдэе. Автотээврийн хэрэгслийн гэрээг энд дарж татаж авна уу.