Сайн үйлс дэлгэрэх болтугай.

#Сайн #үйлс #дэлгэрэх #болтугай.
Соёмбо даатгал ХХК нь Rotary клубуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн дараах ажлуудад хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Үүнд:
- Соёмбо Даатгал ХХК-иас зохион байгуулж буй 'Хүүхэд бидний ирээдүй' аяны хүрээнд 'Нарлаг Улаанбаатар Ротари клуб'-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах зорилгоор бага насны хүүхдийн агуулга бүхий зурагт номыг брайль үсгээр хэвлэхэд санхүүгийн хөрөнгө оруулалт хийнэ.
- 'Нийслэл Ротари клуб'-тай хамтран Баянзүрх дүүргийн 55, Сүхбаатар дүүргийн 29 - дүгээр сургуульд сурч байгаа хөгжлийн бэрхшээлтэй бага насны хүүхдийн сурах эрүүл, аюулгүй орчиныг бүрдүүлэх ‘Ариун цэвэр төсөл‘-ийг хэрэгжүүлэхэд ажиллана.
Тус хамтын ажиллагааны санамж бичигт СОЁМБО ДААТГАЛ ХХК –г төлөөлөн Гүйцэтгэх захирал Ч.СОРОНЗОНБОЛД,”Нарлаг Улаанбаатар Rotary клуб” ийг төлөөлөн клубын ерөнхийлөгч Х.АРИУНГОО,”Нийслэл Rotary клуб” ийг төлөөлөн клубын ерөнхийлөгч Д.НЯМСҮРЭН нар гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр боллоо.

15068524 874370219366241 2158768937925182156 o 15111011 874370192699577 6236340673881344848 o
15039531 874370222699574 3474330498505413576 o 15123130 874370276032902 9207428026856602662 o