"Соёмбо Даатгал" оны онцлох даатгалын байгууллагаар өргөмжлөгдлөө

Соёмбо Даатгал ХХК (хуучнаар Түшиг Даатгал) нь 1990 оноос хойш 20 гаруй жил амжилттай ажиллаж, орон даяар 24 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2008 онд Монгол улсын даатгалын анхны шилдэг компаниар нэрлэгдэж байсан юм.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ENTERPRENEUR шагнал гардуулах 15 дахь ёслол дээр тус Танхимаас Соёмбо Даатгал ХХК-ийг 2011 Оны Онцлох Даатгалын байгууллагаар шалгарсныг зарлалаа. Энэхүү шалгаруулалт нь хэрэглэгчдийн дунд эзлэх нэр хүнд, үйлчилгээний стандарт, компанийн төлбөрийн чадвар,өсөлт хөгжил зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэлтээ гаргасан байна.

 

ДААТГАЛЫН ХУРААМЖИЙН ОРЛОГЫН ӨСӨЛТ



Даатгалын компанийн хөгжил дэвшлийн гол үзүүлэлт нь хураамжийн орлогын өсөлт юм. Орон даяарх салбар сүлжээгээрээ дамжуулан даатгалын үйлчилгээг иргэд, аж ахуй нэгжид хүргэн борлуулалтын хэмжээгээ нэмэгдүүлсэн нь компанийн бүтээгдхүүн үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж байгаа төдийгүй тус компанид хандах харилцагчдын итгэлийг харуулж байгаа явдал юм.

 

ХӨРӨНГИЙН ӨСӨЛТ



Санхүүгийн үйлчилгээ үзүүлж буй компаниуд хөрөнгө санхүүгийн хувьд найдвартай байж, өөрийн хөрөнгийн өсөлтөө сайжруулж байх нь мэргэжлийн үйл ажиллагааны том шалгуур, харилцагчиддаа найдвартай үйлчилгээ үзүүлэх үндсэн баталгаа болж байдаг. Ялангуяа даатгалын компанийн хувьд өөрийн хөрөнгийн өсөлтийг чухалчлан авч үздэг нь олон улсын хэмжээнд түгээмэл хэрэглэгддэг баримтлал юм. Энэ үзүүлэлтээр 2011 онд Соёмбо даатгал ХХК нь мөн л Монголын зах зээлд тэргүүлж байна.

 

НӨХӨН ТӨЛБӨРИЙН ӨСӨЛТ



Даатгалын томоохон нэг үйлчилгээ нь даатгуулагчдын хохирлыг эдийн засгийн агуулгаар нь төлж барагдуулах явдал юм. Энэхүү үйлчилгээгээр ихээхэн өсөлттэй ажиллаж, салбартаа тэргүүлэх байр суурьтай байгаа нь Соёмбо Даатгал ХХК-ийн төлбөрийн чадвар, найдвартай байдал, бизнесийн болон нийгмийн хариуцлага, үйлчилгээний соёл өндөр түвшинд байгааг батлан харуулж байгаа юм.