Соёмбо Даатгал ХХК-ийнхан нэгдсэн сургалт зохион байгууллаа

2011 оны Онцлох даатгалын байгууллагаар шалгараад байгаа Соёмбо Даатгал компани хот хөдөөгийн 24 салбар нэгжүүдийнхээ ажилтнуудыг хамруулсан томоохон сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд хүрэлцэн ирсэн компанийн нийт 70 гаруй ажилтан албан хаагчид болон даатгалын менежерүүд арилжааны даатгалын зах зээл, хууль эрх зүйн орчин, даатгалын бүтээгдхүүний хөгжлийн асуудлууд, ажилтнуудын ёс зүй, нийгмийн хариуцлагын чиглэлээр багц сургалтууданд хамрагдлаа.Улам бүр хувьсан хөгжиж байгаа арилжааны даатгалын салбарт компанийн сахилга бат, нийгмийн хариуцлага, бизнесийн удирдлагын зөв цэгцтэй бодлого, харилцагчаа дээдэлсэн шинэлэг боловсон үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэх бодит шаардлага өсөн нэмэгдэж байгаа өнөө үед энэхүү нэгдсэн сургалтыг зохион байгуулж байгаа нь Монгол улсын даатгалын зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажиллаж буй тус компанийн хувьд ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх тухайд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна гэж сургалтанд оролцогчид ярьж байлаа.

Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан албан ёсны тайлан мэдээнээс үзэхэд Монгол улсын даатгалын зах зээл дээр арилжааны даатгалын 17 компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар Соёмбо Даатгал компани нь даатгуулагчдын хохирлыг нөхөн төлсөн байдлаараа хамгийн өсөлттэй ажилласнаас гадна өөрийн хөрөнгийн хэмжээгээ ч хамгийн хурдацтайгаар нэмэгдүүлж чаджээ. Цэг салбарууд нь Нийслэл хотоос гадна 20 аймгийн сум, баг бүрт хүрч байрласан байдаг нь тус компанийн хувьд даатгалын үйл ажиллагааг орон даяар, өргөн цар хүрээнд зохион байгуулах бас нэгэн бодит давуу талыг бий болгож байна.