Соёмбо Даатгал ХХК –ийн даатгалын тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх чадавхи 4 сая ам долларт хүрсэн

Соёмбо Даатгал ХХК нь 2011 оны 1-р сараас эхлэн олон улсын “Стандарт энд Пүүрс”-ийн АА (Very strong) үнэлгээтэй, дэлхийд тэргүүлэгч “Hannover Re” давхар даатгалын компанид даатгалын нийт багцаа давхар даатгасан.

Энэхүү хэлцлийг сайжруулан 2012 онд бүх төрлийн даатгалын тохиолдол бүрт хохирол нөхөн төлөх хэмжээг 4 сая ам долларт хүргэснээр компанийн эрсдэл үүрэх чадавхи (underwriting capacity ) дээшлэн, нөхөн төлбөр төлөх чадвараараа Монголын даатгалын компаниудын дунд тэргүүлэх хэмжээнд хүрсэн үндэсний даатгалын компани боллоо.