Соёмбо Даатгал ХХК өргөжин 28 дахь үйлчилгээний төвөө нээлээ.

Манай компани нь даатгалын үйлчилгээг та бүхэнд ойр байлгах зорилгоо хэрэгжүүлэн Даатгалын Үйлчилгээний Төвийг бага тойрогт шинээр байгуулан нөхөн төлбөр, даатгалын зөвлөгөө, үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн харилцагч та бүхэндээ үйлчилгээг хурдан шуурхай хүргэхээр ажиллаж байна. Тус төв нь аж ахуйн нэгж, иргэдийг даатгалд хамруулах, даатгалын дараах үйлчилгээ буюу харилцагчидаа даатгалын зөвлөгөө өгөх, нөхөн төлбөрийн чадварлаг баг та бүгдийн хохирлыг барагдуулахад тань туслаж заавар зөвлөгөөг өгөн даатгуулагч нартаа туслана.

Таньд ойрхон бидний үйлчилгээ

Соёмбо Даатгал ХХКомпани нь 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай, даатгалын шинэ дэвшилтэт программ хангамж  нэвтрүүлэн ажиллаж буй даатгалын компани юм. Бидний үнэт зүйлсийн нэг болсон мэргэжлийн чадварлаг менежментийн баг амжилттайгаар ажиллан өөрийн хөрөнгийн хэмжээ 122 хувь буюу 2,2 дахин өсгөж компанийн үнэ цэнийг нэмэгдүүллээ.

Даатгалын дуудлагын үйлчилгээний  77220707 дугаарыг нээн ажиллуулж харилцагч бүхэндээ ойр байж тэдний ажил амьдралд нь эрсэлээ удирдахад нь туслаж амжилттайгаар ажиллаж байна. 

Соёмбо Даатгал ХХК-ийнхан нэгдсэн сургалт зохион байгууллаа

2011 оны Онцлох даатгалын байгууллагаар шалгараад байгаа Соёмбо Даатгал компани хот хөдөөгийн 24 салбар нэгжүүдийнхээ ажилтнуудыг хамруулсан томоохон сургалтыг зохион байгуулж байна. Сургалтанд хүрэлцэн ирсэн компанийн нийт 70 гаруй ажилтан албан хаагчид болон даатгалын менежерүүд арилжааны даатгалын зах зээл, хууль эрх зүйн орчин, даатгалын бүтээгдхүүний хөгжлийн асуудлууд, ажилтнуудын ёс зүй, нийгмийн хариуцлагын чиглэлээр багц сургалтууданд хамрагдлаа.Улам бүр хувьсан хөгжиж байгаа арилжааны даатгалын салбарт компанийн сахилга бат, нийгмийн хариуцлага, бизнесийн удирдлагын зөв цэгцтэй бодлого, харилцагчаа дээдэлсэн шинэлэг боловсон үйлчилгээг цаг алдалгүй нэвтрүүлэх бодит шаардлага өсөн нэмэгдэж байгаа өнөө үед энэхүү нэгдсэн сургалтыг зохион байгуулж байгаа нь Монгол улсын даатгалын зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажиллаж буй тус компанийн хувьд ажилтнуудынхаа мэдлэг боловсролыг дээшлүүлэх тухайд хийж буй томоохон хөрөнгө оруулалт болж байна гэж сургалтанд оролцогчид ярьж байлаа.

Дэлгэрэнгүй...

"Соёмбо Даатгал" оны онцлох даатгалын байгууллагаар өргөмжлөгдлөө

Соёмбо Даатгал ХХК (хуучнаар Түшиг Даатгал) нь 1990 оноос хойш 20 гаруй жил амжилттай ажиллаж, орон даяар 24 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2008 онд Монгол улсын даатгалын анхны шилдэг компаниар нэрлэгдэж байсан юм.

Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ENTERPRENEUR шагнал гардуулах 15 дахь ёслол дээр тус Танхимаас Соёмбо Даатгал ХХК-ийг 2011 Оны Онцлох Даатгалын байгууллагаар шалгарсныг зарлалаа. Энэхүү шалгаруулалт нь хэрэглэгчдийн дунд эзлэх нэр хүнд, үйлчилгээний стандарт, компанийн төлбөрийн чадвар,өсөлт хөгжил зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэлтээ гаргасан байна.

 

Дэлгэрэнгүй...

"Соёмбо Даатгал" салбарын шилдэгээр тодров

Даатгалын компаниудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын арга хэмжээ 2011 оны 11 сарын 11, 12-ны өдрүүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Сагсан бөмбөг, боулинг, ширээний теннис гэсэн 3 төрөлд багууд хүчтэй өрсөлдөж нийтдээ 12 багийн 150-иад тамирчид оролцож хүч чадал, авхаалж самбаагаа сорьсноос багийн нийт оноогоор Б.Цамбадэлгэр ахлагчтай Соёмбо Даатгал компанийн баг тэргүүлж шилжин явах цомыг гардан авлаа. Соёмбо Даатгал компанийн сагсан бөмбөгийн эрэгтэй баг алтан медаль, багийн гишүүн Б.Батжамбал ширээний теннисний эрэгтэй тамирчдын ангилалд мөнгөн медаль хүртсэнээс гадна сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тамирчин У.Мөнхбаатар шилдэг довтлогч, Б.Цамбадэлгэр тогвортой амжилтын тусгай шагналыг тус тус хүртлээ.