"Soyombo care+" Олон улсын дээд зэрэглэлийн эрүүл мэндийн даатгалын бүтээгдэхүүний нээлтийн ажиллагаа амжилттай боллоо.

Soyombo careSoyombo Care+ Олон улсын эрүүл мэндийн даатгал бүтээгдэхүүнийг Соёмбо Даатгал ХХК болон оролцогч талууд гарын үсэг зурснаар эхлүүллээ. Нээлтийн ёслолын ажиллагаанд давхар даатгалын Аллианз компанийн Харилцагчийн ерөнхий менежер ноён Bertrand, Loic, MSH International байгууллагын Азийн бүсийн захирал хатагтай Celine Zhang, захирал ноён Patrick J. Hopkins, Cover More China байгууллагын Гүйцэтгэх захирал ноён Tracey Harris, Үйл ажиллагаа хариуцсан захирал хатагтай Angela Cheng нар болон улс төрчид, төрийн захиргааны байгууллагын удирдлагууд, эмнэлгийн байгууллагын дарга нар, эмч нар, хамтрагч түншүүд, бизнесийнхэн, зарим даатгуулагч байгууллагын удирдлагууд болон бусад холбогдох албан тушаалтнууд уригдан оролцлоо.

Дэлгэрэнгүй...

Дархан аймагт сургалт зохион байгууллаа.

Дархан аймгийн төрийн болон хувийн аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөлд Компанийн танилцуулга, даатгалын үйл ажиллагаа, байгууллагын эрсдэлийн талаархи харилцагчийн сургалтыг 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Дархан аймагт амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягт

Даатгалын тохиолдолын тодорхойлолтын маягтыг зам тээврийн осол, зөрчилд өртсөн, ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй осолд өртсөн жолооч нар  харилцан тохиролцож, зөвшөөрсөн тээврийн хэрэгслийн жолооч бөглөнө.

Дэлгэрэнгүй...

Соёмбо Даатгал ХХКомпани Хүүхэд багачуудтайгаа хамтран 30000 ширхэг ил захидал илгээлээ.

 


Poster2nuur

   

Соёмбо Даатгал ХХК-ийн ээлжит нийгмийн хариуцлагын арга хэмжээний нэг "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-өөр "Замын цагдаагийн инээмсэглэл" хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудын жолооч нартаа илгээсэн 30 000 ширхэг ил захидлыг НЗДТГ, НЗЦГ, МСХолбоотой хамтран эрхэм жолооч нартаа хүргэлээ.

 

Дэлгэрэнгүй...

Соёмбо Даатгал ХХК –ийн даатгалын тохиолдол бүрт нөхөн төлбөр төлөх чадавхи 4 сая ам долларт хүрсэн

Соёмбо Даатгал ХХК нь 2011 оны 1-р сараас эхлэн олон улсын “Стандарт энд Пүүрс”-ийн АА (Very strong) үнэлгээтэй, дэлхийд тэргүүлэгч “Hannover Re” давхар даатгалын компанид даатгалын нийт багцаа давхар даатгасан.

Энэхүү хэлцлийг сайжруулан 2012 онд бүх төрлийн даатгалын тохиолдол бүрт хохирол нөхөн төлөх хэмжээг 4 сая ам долларт хүргэснээр компанийн эрсдэл үүрэх чадавхи (underwriting capacity ) дээшлэн, нөхөн төлбөр төлөх чадвараараа Монголын даатгалын компаниудын дунд тэргүүлэх хэмжээнд хүрсэн үндэсний даатгалын компани боллоо.