Холбоо барих:

Даатгал:

Удирдлагын баг

Эрдэнийн ТЭМҮҮЖИН

Соёмбо Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал

Улс төр судлаач, санхүүч мэргэжилтэй. 1984 – 1989 онд ОХУ-ын Казанийн Их сургуулийг “улстөр судлаач” мэргэжлээр бакалаврын зэрэг, 2001-2003 онд Их Британи улсын Роберт Гордоны Их сургуулийг “санхүүгийн удирдлага” мэргэжлээр мастерын (MSc) зэрэг хамгаалсан. Монгол улсын санхүүгийн салбарт 20 гаруй жил ажиллаж байгаа. Банк, банк бус санхүүгийн байгууллага, олон улсын төсөлд ажиллаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагаа удирдаж байсан туршлагатай. Орос, англи хэлийг бүрэн эзэмшсэн. Байгууллагын менежмент, санхүү болон эрсдлийн удирдлага чиглэлээр гадаад, дотоодын мэргэжлийн сургалтанд хамрагдсан.

Билэгсайханы ГАРИГ

Соёмбо Даатгал ХХК-ийн Тамгын газрын захирал

Монгол улсын Боловсролын Их Сургуулийг Математикч мэргэжлээр төгссөн. Монгол Даатгал ХХК-нд даатгалын менежерээр ажилласан. Соёмбо Даатгал ХХК-нд маркетингийн менежер, даатгалын менежер, байгууллагын даатгалын ерөнхий менежерийн ажил үүргийг гүйцэтгэж байгаад 2017 оноос Соёмбо Даатгал ХХК-ийн даатгалын газрын захирлаар ажиллаж байна  

Жамсраны ОТГОНЧИМЭГ

Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн захирал бөгөөд Ерөнхий нягтлан бодогч

Банкны эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, мэргэшсэн нягтлан бодогч.  2006-2018 онд хувийн хэвшилд нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, ерєнхий  нягтлан бодогчоор тус тус ажиллаж байсан. 

Хаяг байршил

Соёмбо даатгал ХХК

Олимпийн гудамж, Гранд оффис 2 тоот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих

И-мэйл хаяг:
insurance@soyombodaatgal.mn

(+976) 7711 5555

(+976) 7711 4444
(+976) 7722 0707
(+976) 7722 0606

TOP