ДААТГАЛЫН СУРГАЛТ ЗӨВЛӨГӨӨ

Бид даатгалын салбарт анхдагч бөгөөд тэргүүлэгч байгууллагын хувьд ард иргэд, харилцагчдаа ирээдүйд учирч болзошгүй эрсдэлүүдээ зөв удирдах боловсролыг нэмэгдүүлэх, даатгалын мөн чанар, хэрэгцээ шаардлагыг нийгэмд таниулахад чиглэсэн олон хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн. Даатгуулагчдад зориулсан сургалтын агуулга нь харилцагчдын үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлага дээр суурилдаг нь сургалтын хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлж, оролцогчдынхоо талархлыг хүлээсээр ирсэн. Манай сургалтанд оролцогч иргэд, байгууллага маань даатгалын мэдлэг мэдээлэл, сургалт зөвлөгөөнд идэвхтэй хамрагдаж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдний ирээдүйг эрсдэлээс хамгаалах сайн талтай болохыг үргэлж онцолж байдаг.

СОЁМБО ДААТГАЛ ХХК БА АВТО СОС ХХК

Тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тохиолдол болон ослын газар дээр ажиллах, ослыг бүртгэх, баталгаажуулах, баримтжуулах болон даатгуулагчид зөвлөгөө өгөх үүрэг бүхий Шуурхай албаны үйл ажиллагааны хувьд бид Нэгдсэн шуурхай албаны АвтоСОС ХХК-тай амжилттай хамтран ажиллаж байна. Бусад бүх төрлийн даатгалаар харилцагчиддаа үзүүлэх Шуурхай албаны үйлчилгээг Төв компани дээрээ 7711 4444 дугаараар үзүүлж байна. Ийнхүү Шуурхай албаны үйлчилгээгээ даатгуулагч нарт ойртуулж, тэдэнд түргэн шуурхай чанартай үйлчилгээг үзүүлж чадсанаар харилцагч нарын маань бидэнд итгэх итгэл улам батжиж улмаар ард иргэдийн даатгалд итгэх итгэлд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

НӨХӨН ТӨЛБӨР

Хохирлын нэхэмжлэлийг үнэн зөв шуурхай шийдвэрлэж, хохирлыг барагдуулах нь даатгалын компанийн харилцагчиддаа үзүүлэх үйлчилгээний гол шалгуур билээ. Даатгалын салбарын ууган компанийн хувьд даатгалын дараах үйлчилгээнд онцгой анхааран ажилладаг бөгөөд мэргэшсэн баг хамт олон даатгуулагчид учирсан хохирлыг шуурхай шийдвэрлэн, даатгуулагчдын санхүүгийн тогтвортой байдлыг ханган ажилладаг. Манай компани 2015 онд харилцагчдадаа 2,5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож, даатгуулагчдынхаа үнэт зүйлсийн баталгаа болон ажиллаж байна.