Бишрэлт Группийн зохион байгуулсан “НЭЭЛТТЭЙ 200 АЖЛЫН БАЙР” өдөрлөг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Бишрэлт зочид буудлын DIAMOND хурлын танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус өдөр “Соёмбо Даатгал” ХХК болон Бишрэлт Группийн охин компаниуд болох Бишрэлт Интернэйшнл ХХК, Бишрэлт Трейд ХХК, Велл Март ХХК, Монгол Эм Импекс Концерн ХХК, Бишрэлт Пропертиз ХХК, Сүлд Секюрити ХХК, Бишрэлт Инженеринг энд констракшн ХХК, Сити молл ХХК-д оролцсон юм. Соёмбо даатгал ХХК Даатгалын менежер, Тооцооны  нягтлан бодогч гэсэн ажлын байрны мэдээллийг иргэдэд хүргэж ажил хайгч иргэд бүртгүүлж ажлын байраар хангагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллаа.