Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5 дугаар сар, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ.

Нийслэл хот 2018 оныг “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан нөхөн сэргээх, хамгаалах зорилгоор “Соёмбо Даатгал” ХХК-ний хамт олон  2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР-МОД БҮХЭНД УС” уриан дор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  мод тарилаа.