Монголын  Даатгалын холбооны нэрэмжит Спортын наадам 10 дахь жилдээ зохион байгуулагдаж даатгалын салбарын 18 байгууллагын 500 гаруй тамирчид спортын 5 төрлөөр хурд хүч авьяас чадвараа гарган өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
 
“Даатгал спорт наадам 2018” тэмцээн 2018 оны 11 дугаар сарын 03 өдөр Ус сувгийн удирдах газрын спорт зааланд Гар бөмбөг, шатар, ширээний теннисийн төрлөөр зохион байгуулагдаж 2018 оны 11 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд Сагсан бөмбөг, дартсын төрлөөр Монгол Улсын Спортын төв ордонд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд “Соёмбо Даатгал” ХХК-ний Эрэгтэй сагсан бөмбөгийн баг шилдэг 8-д шалгарч, дартсын төрлөөр 4 дүгээр байр эзэлж амжилттай оролцлоо.