“Соёмбо Даатгал” ХХК-ний хүндэт тамирчин Сүхбаатар салбарын захирал Б.Батжамбалын нэрэмжит компанийн Дартсын аварга шалгаруулах тэмцээнийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анх удаа зохион байгууллаа.
 
Компанийн нийт ажилтны бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл өрсөлдөөн бий болгох, хамт олны нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх, компанийн нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн уг тэмцээнд Удирдлагын хороо, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Санхүү, тайлан бүртгэлийн хэлтэс, Даатгалын хэлтэс, Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Улаанбаатар хотын салбар, Чөлөөт багаас бүрдсэн 24 тамирчид хурд, хүч авьяас чадвараа уралдуулан аваргаа шалгарууллаа.
 
Тус тэмцээнд Захираа, хүний нөөцийн хэлтсийн баг нэгдүгээр байр, Улаанбаатар хотын салбарын баг хоёрдугаар байр, Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн баг гуравдугаар байр тус тус эзэллээ. Компанийн ажилтнууд дунд Дартсын тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байна.