“Соёмбо Даатгал” ХХК нь 2018 оны үйл ажиллагааны хагас жилийн ажил дүгнэх зөвлөгөөнийг 7 дугаар сарын 06-ны өдөр “Ривер Бич” амралтын газрын сургалтын танхимд зохион байгуулж, орон нутгийн салбарын захирлууд, төв оффис болон салбарын ажилтан нарыг оролцуулан амжилттай зохион байгууллаа. Уг зөвлөгөөнөөр гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин “Даатгалын бизнесийн ёс зүйн зарчим”, ахлах нягтлан бодогч С.Ануужин “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль, журмын танилцуулга, Санхүү, тайлан бүртгэлийн хэлтсийн захирал Ж.Отгончимэг хагас жилийн санхүүгийн төлөвлөгөөний гүйцэтгэл, цалин, НДШ, ХАОАТ бодох аргачлалын тухай, нөхөн төлбөрийн ахлах менежер П.Номин-Эрдэнэ Гэнэтийн ослын даатгалын гэрээ, Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалын гэрээ, нөхөн төлбөрийн тооцоолол зэрэг сэдвээр сургалт, хэлэлцүүлэг явуулсан. Мөн салбаруудын хагас жилийн үйл ажиллагааны санхүүгийн гүйцэтгэлийг хэлэлцэв.