Монгол улсын Сангийн яамнаас 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр “Соёмбо даатгал” ХХК-ийн Даатгалын хэлтсийн захирал Б.Гаригийг Монгол Улсын даатгалын салбарт тасралтгүй 7 жил ажиллаж Монгол Улсын санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн албыг бэхжүүлэх үйл хэрэгт олон жил идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж байгааг үнэлэн Монгол Улсын Сангийн Яамны Жуух бичгээр шагнагдаж баяртай, бахархууштай үйл явдал “Соёмбо даатгал” ХХК-ний бидэнд тохиож байна.
Билэгсайханы Гариг нь
2011 онд “Соёмбо даатгал” ХХК-д Маркетингийн менежер
2012 онд “Соёмбо даатгал” ХХК-д Даатгалын менежер
2016 онд “Соёмбо даатгал” ХХК-д Даатгалын Ерөнхий менежер
2017 оноос “Соёмбо даатгал” ХХК-д Даатгалын хэлтсийн Захирлаар ажиллаж байна.
Билэгсайханы Гариг нь “Соёмбо даатгал” ХХК-д ажиллах хугацаандаа 2015 онд Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны Хүндэт жуух бичгээр шагнагдаж байсан манай компанийн залуу шилдэг боловсон хүчин юм. Компанийнхаа үнэт зүйлс, эрхэм хэтийн зорилгыг биелүүлэхийн төлөө, өөдлөн дэвжих сайхан ирээдүйн төлөө сэтгэл зүрх, хичээл зүтгэл, эрдэм мэдлэг, хүсэл тэмүүллээ зориулан, биднийхээ хүндэтгэн дуурайх “Үлгэр жишээч” ажил үйлсээрээ Түчээлэн ажилладаг Б.Гариг захиралдаа баяр хүргэе!
 
Ундармал их ажлын амжилтыг хүсэн ерөөе!