“Соёмбо Даатгал” ХХК-ний төлөөлөл 2018 оны 04 дүгээр сард БНСУ-д айлчилж “Самсунг” даатгалын компанийн салбартай хамтран ажиллахаар харилцан тохиролцож холбогдох Санамж бичиг байгуулсан. Уг баримтаар баталсан төлөвлөгөөний дагуу “Самсунг” даатгалын компанийн салбарын захирал ноён Ким Cун Тэ 2018 оны 07 дугаар сарын 30-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрүүдэд Монгол улсад айлчилж “Соёмбо Даатгал” ХХК-ний үйл ажиллагаа, хамт олон, Санхүүгийн зохицуулах хорооны Даатгалын газар болон “Бишрэлт Холдинг” ХХК-ийн удирдлагатай уулзлаа.
Ноён Ким Сун Тэ “Соёмбо Даатгал” ХХК-ний Төв, Улаанбаатар хотын салбаруудын үйл ажиллагаатай танилцаж “Даатгалын салбарын өнөөгийн хөгжлийн чиг хандлага” болон “Самсунг Даатгал компанийн туршлага” сэдэв бүхий сургалтыг амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр даатгалын үйл ажиллагаанд шинэ технологи ашиглах, “Соёмбо Даатгал” ХХК-ийн ажилтнуудад БНСУ-д мэргэжлийн сургалт зохион байгуулах, даатгалын бүтээгдэхүүн хамтран гаргах боломжийг судлахаар тохиролцлоо.