“Соёмбо Даатгал” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор тус компанийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж шинээр Эрсдэлийн удирдлагын хэлтэстэй болсон. Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлаар тус компанийн Сонгинохайрхан дүүргийн Салбарын захирал С.Нарантунгалаг томилогдлоо.
 
           Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирал С.Нарантунгалаг нь “МУИС Эдийн засгийн сургууль”-ийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгссөн. 2006 оноос хойш тасралтгүй даатгалын салбарт ажиллаж байгаад 2018 оны 9 дүгээр сараас “Соёмбо Даатгал” ХХК-ний Эрсдэлийн удирдлагын хэлтсийн захирлаар томилогдон ажиллаж байна.
 
          Эрсдэлийн удирдлагын хэлтсийн зорилго нь компанийн бүтээгдэхүүн үйлчилгээний тасралтгүй хэвийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанид үүсч болзошгүй санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлийг үнэлж, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.
 
           “Соёмбо Даатгал” ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын хэлтэс нь 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж мэдээлэл технологи, актуар, авлага барагдуулалт, нөхөн төлбөр, хууль эрхзүйн чиглэлээр ажил үүргээ гүйцэтгэж байна.