Тус компанийн төлөөлөл 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг дунд бизнесийн бүсийн хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Монголын бичил, жижиг, дунд хэмжээний хувийн бизнесүүд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP)-ийн ашиг тусыг хүртэх боломжтой болж байна.

      Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) нь мэдлэг хуваалцах, солилцохыг Монгол дахь бичил, жижиг, дунд хэмжээний хувийн бизнесүүдийг санхүүжүүлэгч байгууллагуудад нээлттэй болж байна. Энэ нь тус салбар дахь Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны туршлагыг цахимаар системтэй олж авахад нь дотоодын санхүүгийн зуучлагчдад туслах юм. Тус хөтөлбөр цахимаар төвлөрч байгаа боловч жижиг бизнест үйлчилгээ үзүүлэх санхүүгийн байгууллагад хамаатай төрөл бүрийн сэдвээр Монголын, санхүүгийн байгууллагуудад танхимын сургалтуудыг мөн зохион байгуулах боломжтой. Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Хувьцаа эзэмшигчдийн тусгай сангаас санхүүжүүлж байгаа Монгол дахь Жижиг дунд бизнесийн бүс нутгийн хөтөлбөр (RSBP) нь энэ оны эхнээс Төв азид амжилттай хэрэгжүүлж байгаа загвар дээр суурилсан болно.

       Монгол Банктай хамтран Улаанбаатарт зохион байгуулж байгаа нээлтийн үйл ажиллагаанд Европын Холбоо, Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк, Монгол Улсын Засгын газар, олон улсын байгууллагууд, дотоодын санхүүгийн байгууллагуудын төлөөлөгчид оролцсон томоохон үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
          Тус компанийн Гүйцэтгэх захирал Э.Тэмүүжин, Даатгалын хэлтсийн захирал Б.Гариг нар 2018 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр HANNOVER RE Олон улсын даатгалын компанийн даатгалын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
             Уг уулзалтаар компанийн давхар даатгалын гэрээнд даатгалын бүтээгдэхүүн нэмэх, даатгалын нэг удаагийн тохиолдлын үед нөхөн төлөх төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх талаар санал бодлоо солилцсон юм. Мөн давхар даатгалын мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын ажилтнуудаа сургалтанд хамруулахаар боллоо.