Соёмбо Даатгал ХХК нь Даатгалын тухай МУ-ын хуулийн 47 дугаар зүйл, Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны 03 дугаар тогтоолоор батлагдсан ꞋДаатгагчийн давхар даатгалын төлөвлөгөөнд тавигдах шаардлага, түүний биелэлтэд хяналт тавих журамꞋ-ын дагуу давхар даатгалын үйл ажиллагаагаа төлөвлөж олон улсын хэмжээнд давхар даатгалын үйл ажиллагааг эрхэлдэг, санхүүгийн хувьд хүчирхэг, томоохон байгууллагуудтай хамтран ажиллаж, тэдэнтэй гэрээт болон факультатив төрлөөр хэлцэл хийн ажиллаж байна. Давхар даатгал нь зах зээлд эзлэх байр сууриа дээшлүүлэх, төлбөрийн чадвараа нэмэгдүүлэх, тогтвортойгоор хөгжих, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, даатгуулагчдын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх, гэрээний дагуу олгох нөхөн төлбөрийн шаардлагыг хангахад баталгаатай, найдвартай байлгахад оршдог юм. 

Бид компанийн даатгалын нийт багцыг 2011 оны нэгдүгээр сараас эхлэн олон улсад нэр хүнд  бүхий, ꞌСтандарт энд Пүүрсꞌ-ийн АА (Very Strong) үнэлгээтэй, дэлхийд тэргүүлэгч ꞌHannover Reꞌ компанид давхар даатгасан. Энэхүү хэлцлийн дүнд гэрээнд хамаарах бүх төрлийн даатгалаар хохирол нэг бүрийг нөхөн төлөх хэмжээ 2.7 сая ам.долларт хүрсэн байгаа.

Давхар даатгалын гэрээнд дор дурьдсан даатгалын төрлүүд хамаарч байгаа.
  1. Хөрөнгийн болон Материалын хохирол
  2. Бизнесийн тасалдлын даатгал
  3. Ажил гүйцэтгэгчийн буюу Барилга угсралтын бүх төрлийн эрсдэлийн даатгал (Хариуцлагын даатгал хамаарна)
  4. Ачаа тээврийн даатгал
  5. Ерөнхий хариуцлагын даатгал
  6. Ажил олгогчийн хариуцлагын даатгал
  7. Гэнэтийн ослын даатгал
  8. Хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн даатгал
  9. Бүх төрлийн авто тээврийн хэрэгслийн даатгал