Холбоо барих:

Даатгал:

Нийгмийн хариуцлага


Даатгал нь зөвхөн бизнесийн утгатай биш бөгөөд харин нийгмийн хамгаалал, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх томоохон үүрэгтэй байдаг учраас “Соёмбо Даатгал” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагаа бүрэн ухамсарлаж иргэд аж ахуй нэгжүүдийн дунд даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилго бүхий сургалт, мэдээллийн ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарч энэ чиглэлд хүн хүчний болон хөрөнгө санхүүгийн нөөцийг дайчлан ажиллаж байна.

Энэ бодлогын хүрээнд бид дараах ажлыг тогтмол явуулж хэвшсэн:
  • “Хүүхэд бидний ирээдүй” аяны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах нөхцөлийг сайжруулах зорилгоор бага насны хүүхдийн агуулга бүхий зурагт номыг Брайль үсгээр хэвлэхэд санхүүгийн хөрөнгө оруулалт хийж байгаа.
  • Мөн аяныг тогтвортой, удаан хугацаагаар, олон хүүхэд хамруулан үр дүнг бодитоор хүртээх байдлаар үргэлжлүүлэн явуулах зорилгоор манай компани “Бишрэлт Групп”-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн урлаг, спорт, эрдэм номын авьяас хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр боловсруулсан том ажлын эхлэл болгон 2-р сард “Хатан дуулал-2018” хүүхэд-залуучуудын урлагийн наадам “Бишрэлт Групп”-ийн гишүүн компаниудтай хамтран зохион байгуулж зарим арга хэмжээг санхүүжүүлсэн юм.
  • 2016-2017 онд өргөн хэмжээний сургалт, танилцуулгын ажлыг орон даяар зохион байгуулсны дотор харилцагчид болон даатгалын ажилтнуудыг хамруулсан 7 хоногийн нэгдсэн сургалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулж байна, сургуулийн сурагчдыг авто осол гэмтэлээс хамгаалахын тулд SCHOOL POLICE хөтөлбөрийг ивээн тэтгэсэн бөгөөд ар гэрийн боломж тааруу хүүхдүүдийг үнэгүй гэнэтийн ослын даатгалд хамрагдуулах ажил зохион байгуулж хийж гүйцэтгэсэн.

 
  • Уулчидын улсын аврага шалгаруулах спортын арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийж Г.Намуунбайгалийн тэмцээний бүх зардалыг 2017 онд ивээн тэтгэсэн.
  • 2017-2018 онд “Дэлхийн зөн ” олон улсын байгууллагаас зохион байгуулсан эмзэг бүлэгт багтах авьяаслаг бяцхан хүүхдүүдийн “Монголчууд Монголчуудынхаа төлөө“ нэртэй хандивийн арга хэмжээнд оролцож үнэ төлбөргүй даатгалын үйлчилгээ үзүүлэн хандивлагч байгууллагаар оролцож байгаа.


БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР БАРИМТАЛДАГ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
Байгаль орчин, ногоон эдийн засаг, ногоон үйлдвэрлэлийн асуудал нь Монгол улсын төдийгүй дэлхийн хэмжээний томоохон асуудал болоод байгаа өнөө үед манай байгуулагын нийт ажилтан, албан хаагчид, хамт олноороо, хүн бүр өөртөө ногоон сэтгэлгээг төлөвшүүлж ажиллахыг эрхэмлэдэг бөгөөд компанийн зүгээс байгаль орчин, экологийн асуудлуудыг үйл ажиллагааныхаа дараах чиглэл бүрт дусгаж, компанийн дотоод журам, зааварт нарийвчлан оруулж, бодлогоо тодорхойлон дагаж мөрдөн ажиллаж байна.
  • Тогтвортой хөгжлийг ногоон эдийн засгийн бодлогоор дамжуулан хангахад бид өөрсдийн хувь нэмрийг оруулах үүднээс байгаль орчинд ээлтэй, цэвэр, ногоон үйлдвэрлэл, бизнес эрхлэгч жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй нөхцөлтэй даатгаж байна.
  • Мөн уг бодлогын хүрээнд уул уурхайн бизнесийн салбарын даатгуулагчидын хувьд байгаль орчны нөхөн сэргээлтийн ажлыг өндөр түвшинд, хариуцлагатай хийж гүйцэтгэсэн байдлыг чухал шалгуур болгон авч үздэг.
  • Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-р “Соёмбо Даатгал” ХХК-ийн хамт олон жил бүр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг моджуулах аянд нэгддэг уламжлалттай.
  • Компанийн байгаль орчин, ногоон бизнесийн бодлогын хүрээнд ‘Цэцээ гүн’ ноён оргилд нийт ажилтнуудыг хамруулж, орой дээрх хог, хаягдлыг бүрэн цэвэрлэсэн.
УРЛАГ, СПОРТ
  • "Бишрэлт" группийн охин компаниудын дунд жил бүр зохион байгууллагддаг спортын арга хэмжээнд манай хамт олон гар бөмбөгийн тэмцээнд  амжилттай оролцсон.
​​

Хаяг байршил

Соёмбо даатгал ХХК

Олимпийн гудамж, Гранд оффис 2 тоот, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Холбоо барих

И-мэйл хаяг:
insurance@soyombodaatgal.mn

(+976) 7711 5555

(+976) 7711 4444
(+976) 7722 0707
(+976) 7722 0606

TOP